Б.Мэргэн: Өнөрөөд төрийн нууц материал өгч задруулсан гээд байгаа гишүүнд хариуцлага тооц, ял өг

Н.Мижидмаа
2024/07/24

Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн цахим хуудаснаа өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрбээр:

“УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар барьснаас өөр тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй гэсэн заалт байсныг 2017 онд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж хүчингүй болгосноор гишүүнд эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой болгож байлаа. Үр дүнд нь ЖЭДҮ, Хөгжлийн банк, нүүрс гэсэн хэргүүдтэй холбогдсон гишүүд шүүхээр орж, зарим нь ялаа авсан. Цэцэд мэдээлэл гаргаагүй бол энэ бүхэн боломжгүй байсан гэхэд болно. 

Тэгвэл сонгуулийн өмнө баталсан УИХ-ын тухай хууль өмнөхөөсөө ч дордуулжээ. Халуухан байгаа сэдэв дээр жишээ авъя.

Өнөрөөд төрийн нууц материал өгч задруулсан гээд байгаа гишүүнд хариуцлага тооц, ял өг гэж байна. Товчхондоо цагдаа, прокурор, шүүх нь шударга байгаад ч УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй бол тэгээд л ямар ч хариуцлага тооцож чадахгүй. 

Шинээр батлагдсан УИХ-ын тухай хуульд УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй гээд шийдчихвэл прокурор гишүүнд холбогдуулсан хэргээ түдгэлзүүлнэ. Өөрөөр мөрдөн байцаах ажиллагаа зогсоно. Гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа сэргээн шалгаж болно. Энэ хооронд хөөн хэлэлцэх хугацаа ч дуусчих боломжтой. Энэ зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуульд нарийвчлан тусга гэсэн заалт байгаа ч одоогоор өөрчлөлт оруулаагүй байна. Гэхдээ энэ хуулиудыг өөрчлөөгүй байсан ч хариуцлага хүлээлгэж чадахгүй болчихсон.

За бас нэг дураар авирлах эрх олгосон заалт байна. УИХ-ын гишүүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулахыг хориглочихож. Юу гэсэн үг вэ гэхээр:

Гишүүн бол мансуурч болно, танхайрч болно, согтуу машин жолоодож болно, гэр бүлийн гишүүнээ зодож болно, хулгай хийж болно, хөрөнгө завшиж болно, жагсаал, цуглаанд зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, химийн хорт бодистой оролцож болно, гамшиг, халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм зөрчиж болно, хүүхдийнхээ тэтгэлгийг өгөхгүй байж болно, бэлгийн дарамт учруулж болно, прокурор, шүүх дуудахад очихгүй байж болно. Болно гэдгийн учир нь эдгээрийг иргэнийх нь хувьд хуулиар хориглосон ч, гишүүнийх нь хувьд шийтгэл оногдуулж болохгүй. Зөрчлийн асуудлаар бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй. Гишүүн байх хугацаанд нь хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихна” гэжээ.


7
angry
0
care
5
haha
11
liked
0
love
8
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 13 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 15 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 15 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 16 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 18 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28