Ч.Лодойсамбуу: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй очиж уулзана. Одоо хамгийн чухал нь Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэх, ажлын хэсгийг би ахална

Н.Мижидмаа
2024/08/15

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүйгээр шүүж, 4.9 жилийн хорих ял оноосон асуудлаар тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өмгөөлөгчгүй болсон шүүх хуралтай холбоотой шүүхийн тайлбар мэдээлэлтэй л байгаа. Ер нь бол болж байгаа үйл явдал дээр шүүхийн шийдвэр гарахаас өмнө би байр сууриа илэрхийлж байсан. Сэтгүүлчийг эрүүдэн шүүгээд байна, залхаан цээрлүүлээд байна, мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлаад байна гэх мэтээр. Анхан шатны шүүхийн шийдвэр гарч, хэрэг шийдэгдсэн. Хэргийн материалтай танилцаагүй учраас хэргийн явц дээр үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болчихоод байна. Хэргийн материалтай танилцахын тулд би нууцын баталгаан дээр гарын үсэг зурах шаардлагатай болчихож байгаа юм. Нууцын баталгаан дээр гарын үсэг зурчихвал би дахиж Өнөрөө битгий хэл Ө ч гэж хэлж чадахгүй. Тиймээс би танилцахгүй байгаа. Танилцахгүй байгаа учраас хэрэг нь зөв байна, буруу байна, эрүү шүүлттэй явсан байна гэж байр суурь илэрхийлж байна. Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой асуудлыг би хоёр ангилж үзэж байгаа. Нэгдүгээрт, Сэтгүүлч Н.Өнөрцэцэг гэдэг нэг сэтгүүлчийн хэрэг, нөгөө талдаа хэвлэлийн эрх чөлөө гэж бий. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол олон олон Өнөрцэцэгтэй холбоотой асуудал. Хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаагийнхаа хувиар гомдол гаргаад л суугаад байх боломжгүй. Тийм эрхгүй гэсэн үг. Өмнөх шигээ бид одоо ийм байна өөрчлөөч ээ гэж биш. Одоо өөрчлөе гэж хүсч байгаа бол өөрөө чи хий гээд үүрэг нь эрхтэйгээ ирчихсэн. Сая УИХ-ын дарга ч хэлж байна энэ парламент хэвлэлийн эрх чөлөөг хуулиар баталгаажуулъя, хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчилэн найруулъя гэж байна. Энэ ажлын хэсгийг би ахална. Би Өнөрцэцэгтэй очиж уулзаж таарна, гэхдээ номер нэгт хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчилнэ. 

Бичлэгээр үзэх:


28
angry
3
care
26
haha
147
liked
24
love
6
sad
9
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 14 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 15 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 18 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28