Б.Пунсалмаа: Төсвийн зарлагыг 4 их наядаар нэмэгдүүлснээ Сангийн яамныхан тайлбарлах ёстой

Ш.АДЪЯАМАА
2024/10/04

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагаас 2025 оны төсвийн төсөл, Төсвийн хүрээний мэдэгдлийн талаар тодрууллаа.

-Та 2025 оны төсөвт нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Ямар учраас тэр вэ?

 -Энэ оны зургадугаар сарын 5-ны өдөр Төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар хэлэлцүүлж батлахдаа Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 31.3 их наяд төгрөг байхаар баталжээ. Өөрөөр хэлбэл, манай улсын нийт зарлага нь 31.3 их наядаас хэтрэхгүй шүү гээд хуульчилчихсан. Сангийн яам энэ хүрээнд 2025 оны төсвийг оруулж ирэх ёстой. Гэтэл 35.7 их наяд төгрөг болгож, дөрвөн их наядаар нэмэгдүүлж оруулж ирж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл бол 2-3 жилдээ хөдлөхгүй байх ёстой чухал бодлогын баримт бичиг. 2-3-хан сар болоод л дураараа өөрчлөөд байж болдог “зарлагын баримт” биш шүү дээ. Өнгөрсөн жилийн төсөв дээр ч ийм үзэгдэл гарсан. 2023 онд 22.9 их наяд байхаар баталсан зарлага нь тодотголоор 30.4 хувь болж өссөн байсан. Засгийн газар ингэж зардлаа дураараа хяналтгүй өсгөж байгаад эдийн засагч хүний хувьд, хувийн хэвшлийн төлөөллийн хувьд сэтгэл дундуур байна.

 -Энэ замбараагүй байдлыг хэрхэн зогсоох вэ?

-УИХ-аас Сангийн яаманд тавих хяналтаа чангатгах ёстой. Ямар ч бодлого байхгүй. Нэг л их савласан, их наяд их наядаар нь зарлагаа нэмэгдүүлсэн хүмүүс л байх юм. Бодит байдал дээр иргэдийн амьдрал сайжраад байгаа юм алга. Нэг л том төсөв баталж, том төсөл ярьж хөөсөрсөн л улс боллоо. Одоо хөрсөндөө бууж эдийн засгаа эрүүлжүүлж, хүндээ хүрсэн бодитой ажлууд хийх хэрэгтэй байна.

 -Энэ жил 70 орчим сая тонн нүүрс олборлох бол ирэх онд 80 сая тонн нүүрс олборлохоор төсөвт тусгасан байна лээ. Энэ нь Засгийн газарт зарлагаа нэмэгдүүлэх бололцоо олгосон юм болов уу?

 -Манай улсын экспортоос олж байгаа 10 доллар тутмын зургаа нь нүүрсний экспортоос орж ирдэг. Өөрөөр хэлбэл, төсөв бүрдүүлдэг гол стратегийн бүтээгдэхүүн. 2025 оны төсөвт 83.3 сая тонн нүүрс олборлож, 129 доллараар зарна гэж тооцоолсон байна лээ. Сангийн сайд танилцуулахдаа бүр 105 доллараар зарахаар төсөөлсөн гэж байсан. Гэтэл урд хөршийн гангийн үйлдвэрлэл жил ирэх тусам буурч, үүнийг дагаад коксжих нүүрсний эрэлт, үнэ буурсаар л байгаа. Энэ жил нүүрсний экспорт, тээвэр хэд хэдэн удаа зогсонги байдалд орж төсвийн орлого бүрдүүлэлтэд эрсдэл учирсан шүү дээ. Хэрэв нүүрсний экспортод сорил тулгарах юм бол энэ бүх төсөл, данс тооцоо, зарлага хоосон цаас болж хувирна.


-Таны бодлоор энэ байдлыг хэрхэн засч залруулах вэ?

-Нэгдүгээрт, газрын баялгаас олсон бүх мөнгөө зах зээл рүү нийлүүлэхээ зогсоох ёстой. Манайх сүүлийн 10 жил, миний тооцоолсноор 73 тэрбум долларын экспорт, үүнээс хамгийн сүүлд 2023 онд 15 тэрбум долларын экспорт хийсэн. Энэ бүх мөнгөө төсвөөр дамжуулаад зах зээл рүүгээ цутгачихсан. Бусад улсуудыг харахаар байгалийн баялгаас олсон бүх мөнгөө зах зээл рүүгээ оруулдаггүй. Жишээ нь Норвеги улс байгалийн баялгаас олсон нийт орлогынхоо маш бага хувь буюу 2-3 хувийг л оруулдаг. Ингэснээр үнийн өсөлт, инфляцыг зохист хэмжээнд барьж чаддаг. 

Манайх Баялгийн сан гэж байгуулж байгаад бүх мөнгөө зах зээл рүү, тэр дундаа байшин барилга руу оруулах гэж байгаа нь эрсдэлтэй. Тухайлбал, 2025 оны төсөвт Хөгжлийн сангаас 500 тэрбумыг орон сууц барихад зориулна гэнэ. 

Дараа нь АМНАТ-ын зургаан их наяд, Уул уурхайн аж ахуйн нэгжийн орлогоос, татвараас өчнөөн мөнгө цутгахаар төсөвлөсөн харагдана лээ. Энэ нь тэртээ тэргүй их хөөсрөлттэй явж байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг улам хөөсрүүлэх нь тодорхой. Ингэж бүгдийг нь зах зээл рүү цутгавал инфляци хэт өснө шүү. Дор хаяж 20 хувийг нь хуримтлал болгож авч үлдээд Норвегийн тэтгэврийн сан шиг ашигтай төслүүдэд хөрөнгө оруулж арвижуулах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн үед цалин тэтгэвэр нэмэгдээд байгаа ч амьдрал дээшлэхгүй юмны үнэ өндөр байна гээд иргэд гомдоллоод байгаа нь ердөө л энэ буруу бодлоготой холбоотой. Энэ бодлогоо засч залруулах нь бүү хэл улам их мөнгө эдийн засаг руу цутгахаар төлөвлөж байгаа нь эдийн засгаа нураах бодлого шүү. Өнгөрсөн жил Монгол банкны тэргүүн дэд ерөнхйилөгч Энхтайван “буруу бодлого явуулснаар инфляциар дамжуулж дөрвөн их наяд төгрөгийг бид алдсан” гэж мэдэгдсэн шүү дээ. Энэ чинь нэг өрхөд дор хаяж дөрвөн сая төгрөгийн дарамт нэмж байна шүү дээ. Үүнийг л хэлээд байгаа юм. Өнгөрсөн онд бид үнийн өсөлтөөс шалтгаалж 4 их наядыг алдахдаа 30 их наядын төсөв зарцуулсан. Энэ жил 35 их наядыг зарцуулж байгаа бол хэдэн их наядыг салхинд хийсгэх бол.


3
angry
0
care
0
haha
10
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Богд ууланд алхахгүй байхыг анхаарууллаа 3 цагийн өмнө
Замын хөдөлгөөний удирдлагын төв улсын дугаар олгож эхэллээ 3 цагийн өмнө
Сэтгүүлч Э.Ганхуягийн амь насыг хохироосон согтуу жолоочид 4 жилийн хорих ял оноожээ 3 цагийн өмнө
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ 3 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд төв, зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна 3 цагийн өмнө
​ Энэтхэг Улсын Дарамсала хотоос сүсэгтэн олон та бүхэнд ном айлдана 21 цагийн өмнө
Шатахууны импорт хэвийн явагдаж байгаа тул дизель түлш тасрахгүй 23 цагийн өмнө
“Америкийн дуу хоолой” радио Н.Өнөрцэцэгийн шүүхийн талаар мэдээлэв Өчигдөр
Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүй шүүсэн анхан шатны шүүхийн шүүгч нарт холбогдох сахилгын хэргийн хурал удахгүй болно Өчигдөр
​Э.Бат-Үүл: Н.Өнөрцэцэгийг шоолон мэдэмхийрч байгаа хүмүүс өөрт нь ийм явдал тохиолдвол арчаагаа алдана Өчигдөр
Л.Энх-Амгалан: Тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авах боломж бүрдүүлнэ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 6100 тонн давс нөөцөлжээ Өчигдөр
Ч.Лодойсамбуу​: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал бол хаан засаглалын шүүх хурал боллоо Өчигдөр
Р.Булгамаа: Хэзээ нэгэн цагт энэ асуудал нууцаас гарч Н.Өнөрцэцэг үнэнийг хэлэх өдөр ирнэ Өчигдөр
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томиллоо Өчигдөр
Засгийн газрын ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсооно Өчигдөр
Өнөөдрөөс импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй Өчигдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа 2024/11/06
“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь шүүхийн процесс нээлттэй бус байгаад санаа зовниж байна 2024/11/06