Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна

Ц.Цэрэнбадам
2025/07/01

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагважавыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Засгийн газар хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчдээ дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллахаа илэрхийлээд МҮХАҮТ ч энэ бодлогыг дэмжиж нээлттэй хамтарч ажиллахыг хүслээ. 

Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төсөл, Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа, эдгээр хуулийн төсөл болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд МҮХАҮТ санаачилгатай ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд тэмдэглээд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, тус танхимд шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг онцоллоо. 

Удахгүй “Монголын Эдийн засгийн форум” болно. Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчидтайгаа “Монголын Эдийн засгийн форум”-аар жилд ганц удаа уулзаж ярьдаг биш тэдний санал хүсэлтийг байнга сонсож, ярилцдаг, шийдвэрлэдэг байхад Засгийн газар, МҮХАҮТ хамтран ажиллах нь чухлыг тэмдэглэлээ.

Хүний хөгжил бол Засгийн газрын хамгийн том мега төсөл. Ажилтан, ажилчдынхаа хөгжил, монгол хүний төлөвшлийг дэмжиж, зөв манлайлал үзүүлж ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаагаа Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар онцоллоо.

Засгийн газар УИХ-д “Хэмнэлтийн тодотгол”-оо өргөн барьж, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн алба бий болох шинэчлэлийг эхлүүлсэн. Багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулахаар тодотголд тусгасан. Хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн хувьд ажиллах хүчний дутагдалтай байгаа.  Энэ бол тулгамдсан асуудал. Энэ талаарх судалгааг МҮХАҮТ хийж өгөхийг Ерөнхий сайд хүсээд төрийн албан хаагчдыг хувийн хэвшилд шилжүүлэн ажиллуулах, сургалт зохион байгуулах, зуучлахад хамтарч ажиллахаа илэрхийллээ. 

Мөн нийт хүний нөөцөө “дахин чадавхжуулах” сургалт хийх нь зөв. Хиймэл оюун ухаан, дижитал технологид суурилсан ажлын байрууд шинээр бий болж байна. Иймд “дахин чадавхжуулах” давлагаа үүсгэхийг хүсэж буйгаа, энэ бодлогыг төр засаг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагважав Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд МҮХАҮТ-ын удирдах зөвлөл, тэргүүлэгчид болон хувийн зүгээс баяр хүргэж амжилт хүслээ.  

MYXAYT нь эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшилд суурилсан, тогтвортой, хүртээмжтэй, дархлаатай эдийн засгийг тэтгэх замаар үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бий болгох Ерөнхий сайдын бодлогыг дэмжиж үр дүн гарган хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Мөн дэлхийн геополитикийн сөргөлдөөнт байдал, худалдааны дайн, дотоодод экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнийн уналтаас шалтгаалсан орлогын тасалдал, төсвийн тэнцлийн алдагдал, төгрөгийн ханшийн сулралт зэрэг макро орчны томоохон сорилтууд нь төр болон хувийн хэвшлийн аль алинд нь сөрөг  нөлөө үзүүлж, нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цагт Монгол Улсын Засгийн газартай танхимын зүгээс хамтран ажиллах саналаа хүргүүллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 18 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 18 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 23 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19