Төрийн өмчит компаниудад хөндлөнгийн аудит оруулж, бүх мэдээллийг ил болгоно

О.Шүрэнцэцэг
2024/11/13

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд төрийн болон орон нутгийн өмчит компаниудын эрх зүйн реформын танилцуулгыг хийлээ. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудад зайлшгүй реформ хийх шаардлага үүссэн. Өндөр зарлагатай, хяналтгүй төсөвтэй төрийн өмчит компаниудад зохих арга хэмжээ авах ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрх зүйн реформ хийхээр тусгасан.

Төрийн өмчит компаниудын тав нь л ашигтай, бусад нь ашиггүй ажиллаж байна. Хууль дүрмийн мөрдөлт хангалтгүй, тооцоолоогүй зардал гаргадаг, засаглал нь хангалтгүй байна. Тэгсэн атлаа олон тэрбум төгрөгийн үр дүнгийн урамшуулал авсан байна. Цаашид үүнийг зогсооно. Төр ямар салбарт бизнес хийхээ хувийн хэвшлийнхэнд ил тод мэдээлдэг болно. Бүх төрийн өмчит компанийг нээлттэй хувьцаат компани болгоно. Нэгтгэх шаардлагатайг нь нэгтгэнэ. Мөн төр аль салбарын бизнест оролцох, оролцохгүйгээ зарлана.

Төрийн өмчит, орон нутгийн өмчит, төрийн оролцоотой гэх мэт олон статустай компаниуд бий. Эдгээрийг хууль баталж, цэгцэлнэ. Зарим компани ТУЗ-гүй байна. Ингэхээр гүйцэтгэх багт хяналт тавих механизмгүйгээр ажиллаж ирсэн гэсэн үг. Төрийн компаниуд нийт 22 тэрбум төгрөгийн өр тэлбөртэй болсон. Ашиггүй ажилласаар байвал татан буулгахаас өөр аргагүй. Зардал нь өндөр байхад л цалин, орон тоогоо нэмсээр байна. Төсвөөс гадуурх хяналтгүй байдал газар авсан тул засах шаардлагатай.   

Төрийн байгууллага бүр хуулийн хэлтэстэй, маркетингийн газартай байх албагүй. Эдгээр үйлчилгээг аутсорсингоор авч болно. ТҮК төрийн өмчит компаниудаас илүү нэр хүндтэй боллоо. Олон нийтийн дунд төрийн компаниуд нэр хүнд муу байна.

Хамгийн ойрын хугацаанд хийх ажил бол төрийн өмчит компаниудад хөндлөнгийн аудит оруулж, бүх мэдээллийг ил болгоно. ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулна, компанийн тухайн хуулиар тайлангаа ил тод тавьдаг болгоно" гэлээ.


0
angry
0
care
1
haha
9
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20