Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барихаар зэхэж байна

Б.Нямсүрэн
2025/01/23

Цагаан сараар шинийн 1, 2, 3-нд буюу баярын гурав хоног бүх нийтээр амардаг.  Цагаан сарын  амралтын хоногийг нэмэх талаар олон нийтийн санал гарсан. Энэ жилийн Цагаан сарын өдрүүд амралтын хоёр өдөр таарч байгаа учраас хөдөө орон нутаг рүү явах боломж бүрдэхгүй байгаа юм. 

 Засгийн газраас буюу Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа аж. Тус өөрчлөлтөөр Цагаан сар болон Үндэсний их баяр наадмаар тус бүр 10 хоног амарна. Хуульд өөрчлөлт оруулахдаа, нийтээр амардаг баярын өдрийн тоог нэмэлгүйгээр зохицуулахаар төлөвлөж байгаа аж. Тодруулбал, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Бурхан багшийн дүйчин өдөр гэх мэт нэг өдөр амардаг өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөр бус тэмдэглэлт өдөр болгон өөрчлөх нь. Засгийн газар Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барьсны дараа УИХ-аар хэлэлцэн хоногт өөрчлөлт оруулна. 





69
angry
3
care
15
haha
206
liked
7
love
6
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 51 минутын өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 1 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 1 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 2 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 3 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 4 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 4 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 19 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй 20 цагийн өмнө
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой 20 цагийн өмнө
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг 20 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв 20 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна 22 цагийн өмнө
О.Батнайрамдал: Хуулийн хулгай ярьдаг Б.Энхбаяр сайд ашигт малтмалын тухай хуулийг зөв гэж бодож байгаа юм уу 23 цагийн өмнө
Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна 23 цагийн өмнө
Г.Ариунбуян: Монголд дунд оврын хүчин чадалтай уурхайн долоо хоногийн ажлыг алба хаагчид 25 цаг хийсэн 23 цагийн өмнө
Сонсголгүй иргэд: Төр засаг биднийг малаас дор үзэж байна 23 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Хүүхдээ хамгаалъя гэвэл төрөөс ээж аавынх нь орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй 23 цагийн өмнө
Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна 23 цагийн өмнө
Д.Одзаяа зөөврийн шүдний аппарат хандивлажээ Өчигдөр