Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ

O.Аззаяа
2026/06/03

Капитрон банк үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойгоо тохиолдуулан хүүхэд бүрийн ирээдүй, гэр бүл бүрийн сайн сайхан амьдрал, боловсролын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой “Гэрэлт 25 жил” аяныг орон даяар эхлүүллээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Капитрон банк харилцагчидтайгаа хамтдаа өсөж хөгжиж, олон мянган айл өрх, бизнесийн байгууллагын амжилтын замналын нэг хэсэг байсаар ирсэн.

Харин энэ удаагийн ойн хүрээнд банк өөрийн бүтээсэн үнэ цэнэ, итгэлцэл, хамтын өсөлтөө хүүхэд, гэр бүл, боловсролын салбарт чиглэсэн бодит хөрөнгө оруулалт болгон үргэлжлүүлэхээр зорьж байна.

“Гэрэлт 25 жил” аян нь хүүхдийн хуримтлалыг дэмжих, шинэ амьдралын эхлэлийг халамж, итгэлээр угтах, эх хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, боловсролыг дэмжих гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр 2026 оны турш орон даяар хэрэгжинэ.

ИРЭЭДҮЙДЭЭ ГЭРЭЛТ

Хүүхэд бүр том мөрөөдөлтэй төрдөг. Харин тэр мөрөөдөл биелэхэд тогтвортой хуримтлал, зөв дадал, ирээдүйдээ итгэх итгэл чухал байдаг.

Иймээс Капитрон банк хүүхэд бүрийн ирээдүйн хуримтлалын эхлэлийг дэмжих зорилгоор “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийг шинээр нээсэн болон хугацаагаа сунгасан хүүхэд бүрд 25,000 төгрөгийн хадгаламжийн эрх олгоно. Мөн хүүхдийн мөнгөний дансаа “Мөрөөдөл” хадгаламжтай холбосон тохиолдолд нэмэлт 25,000 төгрөгийн эрх олгож, нийт 50,000 төгрөгийн хуримтлалын эхлэлийг бүрдүүлэх боломжийг санал болгож байна.

Мөн “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж татварын хууль тогтоомжид заасан нөхцөлийн дагуу хувь хүний орлогын албан татварын буцаан олгодог давуу талтай.

Энэхүү санаачилга нь хүүхэд бага наснаасаа хуримтлалын зөв дадал хэвшилтэй болж, эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсрол, хөгжлийг дэмжих санхүүгийн суурийг бүрдүүлэхэд бодит дэмжлэг болох юм.

ХАЙРААР ГЭРЭЛТ

Шинэ амьдрал мэндлэх мөч бүр гэр бүл бүрийн хамгийн үнэ цэнтэй, хамгийн дурсамжтай мөч байдаг.

Капитрон банк “Гэрэлт 25 жил” аяны хүрээнд улсын хэмжээнд шинээр мэндэлсэн хүүхэд бүрийн ирээдүйн анхны хуримтлалд зориулан 25,000 төгрөгийн хадгаламжийн эрх бэлэглэнэ.

Мөн 2026 оны 06 дугаар сарын 20-ноос эхлэн “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж нээлгэсэн хүүхэд бүрд хүүхдийн тайван нойр, аюулгүй орчин, дулаан мэдрэмжийг бэлгэдсэн зөөлөн гэрэлтэй “Гэрэлтдэг тэмээ” бэлэглэж, гэр бүлүүдийн хамгийн нандин мөчүүдэд баяр баясал нэмэх болно.

ХАРИУЦЛАГААР ГЭРЭЛТ

Хүүхдийн ирээдүй гэр бүлээс эхэлдэг бол шинэ амьдралын эхлэл аюулгүй, тав тухтай орчноос эхэлдэг.

Иймээс Капитрон банк Дархан-Уул, Дорноговь, Замын-Үүд, Ховд, Өмнөговь, Баян-Өлгий, Орхон аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн төрөх тасгийн өрөөнүүдийг ээж, нярай хүүхдэд ээлтэй, аюулгүй, тав тухтай орчин болгон тохижуулж хүлээлгэн өгнө.

Энэхүү санаачилга нь орон нутгийн эхчүүд, нярай хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд үйлчилгээ авах боломжийг сайжруулахын зэрэгцээ шинэ амьдралын эхлэл бүрийг халамж, хайр, итгэл найдвараар угтахад чиглэж байна.

ОЮУН БИЛГЭЭР ГЭРЭЛТ

Капитрон банк боловсролыг улс орны тогтвортой хөгжлийн үндэс гэж үздэг бөгөөд олон жилийн турш математикийн боловсрол, хүүхэд залуучуудын оюуны хөгжлийг дэмжих чиглэлээр тогтвортой ажиллаж ирсэн.

25 жилийн ойн хүрээнд энэхүү ажлаа улам өргөжүүлж, математикийн хичээлээр ЭЕШ-д 700 болон түүнээс дээш оноо авсан сурагч бүрд Капитрон банкны нэрэмжит 100,000 төгрөгийн хадгаламжийн эрх бэлэглэнэ .

Мөн “Оюунлаг ирээдүйг дэмжигч” санаачилгын хүрээнд хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд нийт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн мэдлэгтэй, чадварлаг, бүтээлч хүүхэд бүр Монгол Улсын маргаашийн хөгжил дэвшлийн гэрэл билээ.

“Гэрэлт 25 жил” аян нь Капитрон банкны өнгөрсөн хугацаанд бүтээсэн үнэ цэнийг үргэлжлүүлэхээс гадна ирээдүй үеийн хөгжил, боловсрол, сайн сайхан амьдралд чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалт юм.

Капитрон банк цаашид ч харилцагчид, хамтрагч байгууллагууд болон нийгэмтэйгээ хамт өсөн хөгжиж, хүүхэд бүрийн мөрөөдөл, гэр бүл бүрийн аз жаргал, Монгол Улсын хөгжлийн төлөө үнэ цэн бүтээсээр байх болно.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 26 минутын өмнө
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 44 минутын өмнө
Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ 50 минутын өмнө
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буух эрсдэлтэй байна 1 цагийн өмнө
Завханчууд шинэ цолтнуудаа хүндэтгэн мялаалаа 1 цагийн өмнө
Дараах байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 19 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай залуусаа.. 20 цагийн өмнө
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 22 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна Өчигдөр
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 2026/07/17
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 2026/07/17
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 2026/07/17
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16