Баянгол дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдол шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна

Б.Нямсүрэн
2025/02/02

Нийслэлд 2025 оны  нэгдүгээр сарын 28-ны өдөр менингококкт халдварын тохиолдол гарсантай холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн онцгой комисс, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон холбогдох байгууллагууд тандалт, шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Дүүргийн онцгой комиссын шийдвэрээр Налайх дүүргийн Голомт сургуулийн бага сургууль, 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн. Ойрын хавьтлуудыг тусгаарлан эрүүл мэндийн байгууллагын хяналтад авах, шинжилгээ авах, сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн тус дүүрэгт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалтын баг дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг харьяа эмнэлгүүдийн удирдлагуудад менингококкт халдварын тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох үүрэг даалгаварыг өгч, удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна.
Нийслэлийн Баянгол дүүрэгт 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн боловч лабораторийн шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна. Баянзүрх дүүрэгт тууралтат халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтүүлэн эмчилж байна. Одоогоор лабораторийн шинжилгээний хариу хүлээгдэж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалтын баг холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улсын онцгой комисс болон Шуурхай штабаас Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэл, дүүргийн онцгой комисстой менингококкт халдварын тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол мэдээлэл солилцож, хяналт тавин ажиллаж байна.
Иймд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагаас гаргаж зөвлөмжийг хэрэгжүүлж, менингококкт халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.



1
angry
0
care
2
haha
16
liked
1
love
12
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 47 минутын өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 58 минутын өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 1 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 2 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 3 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 3 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 4 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 19 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй 20 цагийн өмнө
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой 20 цагийн өмнө
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг 20 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв 20 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна 22 цагийн өмнө
О.Батнайрамдал: Хуулийн хулгай ярьдаг Б.Энхбаяр сайд ашигт малтмалын тухай хуулийг зөв гэж бодож байгаа юм уу 23 цагийн өмнө
Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна 23 цагийн өмнө
Г.Ариунбуян: Монголд дунд оврын хүчин чадалтай уурхайн долоо хоногийн ажлыг алба хаагчид 25 цаг хийсэн 23 цагийн өмнө
Сонсголгүй иргэд: Төр засаг биднийг малаас дор үзэж байна 23 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Хүүхдээ хамгаалъя гэвэл төрөөс ээж аавынх нь орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй 23 цагийн өмнө
Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна 23 цагийн өмнө
Д.Одзаяа зөөврийн шүдний аппарат хандивлажээ Өчигдөр