Менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад ордоггүй

Б.Нямсүрэн
2025/02/06

Засгийн газраас менингококкийн эсрэг Нимерикс вакциныг АНУ-ын "Пфайзер" компаниас худалдан авахаар ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Нимерикс вакцин нь менингококкийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ашигладаг вакцин юм. Энэ нь хавсарсан вакцин бөгөөд нянгийн полисахаридын капсулыг уураг тээвэрлэгчтэй холбодог, бага насны хүүхдийн дархлааг сайжруулдаг ач холбогдолтой. Вакцины нийтлэг нөлөө нь тарьсан хэсэгт өвдөх, халуурах, ядрах зэрэг байдаг аж. ЭМЯ-наас мэдээлснээр, эхний ээлжид худалдан авсан 2000 тун вакциныг ХӨСҮТ дээр нэгдсэн журмаар үнэ төлбөргүй хийх бөгөөд сайн дурын үндсэн дээр хийлгэж байгаа хүмүүсээс тодорхой төлбөр авна.  
2024 оны арванхоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын сэжигтэй найман тохиолдол бүртгэгдэж, гурав нь батлагдаж, нэг нь нас барсан. 

 Менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад ордоггүй. 1994 оноос таван удаагийн нэмэлт дархлаажуулалт, 2001 оноос сайн дурын дархлаажуулалт хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалтад 2-18 насны хүүхдийг хамруулж, хамралтын хувь 90-96 хувьтай байгаа аж. 

Менингококкт халдвар нь дөрвөн төрлийн нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд шинж тэмдгийн хувьд 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурах, халууны эмэнд буухгүй байх, богино хугацаанд дахин өндөр халуурах, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, уур уцаартай хэт цочимхой эсвэл ноомой болох, царай цонхийх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор гардаг. Маш богино хугацаанд хүндэрч, эндэгдэлд хүргэдэг. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 5 минутын өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 33 минутын өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 1 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 1 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 2 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 3 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 4 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 4 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 5 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 20 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй 21 цагийн өмнө
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой 21 цагийн өмнө
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг 21 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв 21 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна 23 цагийн өмнө
О.Батнайрамдал: Хуулийн хулгай ярьдаг Б.Энхбаяр сайд ашигт малтмалын тухай хуулийг зөв гэж бодож байгаа юм уу Өчигдөр
Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна Өчигдөр
Г.Ариунбуян: Монголд дунд оврын хүчин чадалтай уурхайн долоо хоногийн ажлыг алба хаагчид 25 цаг хийсэн Өчигдөр
Сонсголгүй иргэд: Төр засаг биднийг малаас дор үзэж байна Өчигдөр
Ч.Лодойсамбуу: Хүүхдээ хамгаалъя гэвэл төрөөс ээж аавынх нь орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй Өчигдөр