Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хайчийн аманд “Хөвсгөл Хөх сувд-2025” олон улсын мөсний наадам өнөөдөр эхэлнэ. 10 өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр мөсөн урлал, тэшүүрийн тэмцээн, “Хөвсгөл” брэндийн үзэсгэлэн худалдаа, мөсөн дээрх буухиа тэмцээн болно. Харин маргааш мөсөн волейболын тэмцээн, цаатан хотхоны нээлт, Хөвсгөл нутгийн олон угсаатны урлагийн тоглолттой.
Мөн “Хөх цом” яруу найргийн наадмыг зохион байгуулагдана. Яруу найргийн эхний шатанд 45 найрагч бүтээлээ ирүүлснээс II шатанд оролцох 10 найрагчийн нэрс тодорчээ.
Сонирхуулахад, “Хөх сувд 2025” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урласан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна