УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн Улаангом хотод ажиллалаа

Б.Нямсүрэн
2025/02/13

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн Улаангом хотын иргэдтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжууд, бүс нутгийн хөгжлийг тодорхойлох бодлогын шийдлүүдээс танилцуулав. Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын 81 гишүүн нь анх удаа УИХ-д сонгогдон ажиллаж буй бөгөөд салбар бүрийн төлөөллүүд хууль тогтоох байгууллагад ажиллаж эхэлсэн нь энэ парламент эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх бүрэн чадамжтайг харуулж байна хэмээн УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгосон юм. “Гурван төгөлдөршил” буюу хүний эрхийг хангасан, цаг үетэйгээ нийцсэн, иж бүрэн зохицуулалттай эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл бүхий гишүүдээс бүрдсэн 80 гаруй ажлын хэсэг ажилдаа оржээ. Түүнчлэн аливаа хуулийн хэрэглээг хоёр өөр мэт харагдуулдаг хуулиас давсан журмуудыг цэгцэлж, нийслэл болон орон нутгийн хаана ч Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлдэг байх ёстойг чухалчилсан байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөгийн нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар, үлдсэн 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь хүнд суртал, шударга бус байдлыг нэмэгдүүлж буй нэг шалтгаан учраас эдгээр журмуудыг цэгцлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Цаашид парламент баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнэх бус бодлогын шийдлүүдийн бодит үр дүн буюу бүрэн эрхийнхээ хугацаанд өсөн нэмэгдсэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдээр ажлаа тайлагнадаг шинэ жишигт шилжинэ гэв.

Улаангом хотын иргэдийн зүгээс бүс нутгийн онцлог шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, арьс шир, ноос зэрэг малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг байгуулах зэрэг бүтээн байгуулалтыг орон нутагт эрчимжүүлснээр ажлын байр нэмэгдэх, айл өрхийн орлого бодитоор өсөх боломжтойг хэлж байлаа. Хязгаар нутагт бизнес эрхэлж буй хувийн хэвшлийнхний төлөөллөөс тээвэр, ложистик, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэмүү өртөг шингэсэн зардлуудаас гадна арилжааны банкны зээлийн хүү, татварын хэмжээ нь асар их дарамт болж байгааг хэллээ. Иймд татварын тогтолцоог шинэчилж, жижиг дунд үйлдвэрлэгчид, бичил бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлж өгөхөд анхаарахыг хүслээ.


Баруун бүсийн аймгуудын хооронд авто зам барих, боомтуудыг хөгжүүлж, аймаг бүр боомттойгоо хатуу хучилттай авто замаар холбогдох зэрэг ажлуудыг эрчимжүүлснээр тус 5 аймгийн иргэд өөрсдийн гэсэн зах зээлтэй болж, заавал 2500 гаруй км туулж, бараа бүтээгдэхүүнээ худалдан авах шаардлагагүй болох юм. Мөн татварын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй талаар УИХ-ын дарга тодотгож байсан юм. Уг ажлын хэсэг нь жижиг болон дунд бизнес эрхлэгчдийг өргөжүүлэх, тэлэх боломжийг олгоход анхаарлаа хандуулна гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 15 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 15 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 16 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 18 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28