Соёлын тэргүүний ажилтан дуучин Н.Баасандорж, соёлын тэргүүний ажилтан Э.Очирсайхан нар “Хос шарга-2025” төсөл эхлүүлжээ. Тэд саяхан Хос шарга дууг дуулж, дүрсжүүлж үзэгчдэд хүргэсэн. Мөн Э.Очирсайхан дуучин М.Цэрэнпагамтай хамтарч Хосын хорвоо дууг шинэчилсэн найруулгаар дуулжээ. Үүнээс гадна тэд Н.Баасандоржийн аялгуугаар бүтсэн Хайранд хоргодсон намар, Хайрын үдэш дууг дуулсан юм.
Сонирхуулахад “Хос шарга-2025” төслийн хүрээнд ирэх арваннэгдүгээр сард Н.Баасандорж, Э.Очирсайхан нар хамтарсан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна