Д.Амарбаясгалан:Хангайн бүсэд аж үйлдвэрлэл, аялал жуулчлалд тулгуурлан эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ

Ж.Булганаа
2025/03/12

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, П.Мөнхтулга, Г.Хосбаяр нарын хамт өнөөдөр (2025.03.12) Архангай аймагт ажиллалаа. 

Энэ үеэр аймгийн төвийн онцлох бүтээн байгуулалтын нэг болох 1000 хүний суудал бүхий спорт цогцолбор үүдээ нээж, аймгийн удирдлагуудын хамт иргэд, олон нийтийн төлөөлөлтэй уулзсан юм. УИХ-ын дарга уулзалтын эхэнд бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхийн тулд материаллаг баазаар хангах, ялангуяа залуу үеийнхэнд бие бялдар, гоо зүйн боловсролыг төлөвшүүлэх, хүний хөгжлийг олон талт хэлбэрээр дэмжих нь төрийн бодлогын салшгүй хэсэг гэдгийг тэмдэглэв. Үргэлжлүүлэн Архангай аймгийн иргэдэд парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлээс танилцуулан, энэ хаврын чуулганаар хэлэлцэх зарим хууль, тогтоомжийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн парламентад нийт таван нам, эвслийн төлөөлөл багтсан нь хяналт, тэнцлийн зарчим хангагдах суурь нөхцөл болсон төдийгүй анх удаа сонгогдсон 81 гишүүн байгаа нь өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлэх үндэс мөн гэдгийг УИХ-ын дарга тодотголоо. Тэрбээр, төлөөллийн чадамжаа нэмэгдүүлж, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиар Ази тивдээ тэргүүлсэн энэ удаагийн парламентаас иргэнд ээлтэй, хүн төвтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж буй талаар дурдав. УИХ-ын дарга үргэлжлүүлэн, нийгмийн харилцааг зохицуулж буй хуулиуд үзэл баримтлалын хувьд өнөө цаг үеэсээ хоцрогдсон байгаагаас гадна иргэний эрхийг хамгаалахад бус байгууллагын үйл ажиллагааг зохицуулахад чиглэж, хүн төвтэй биш төр төвтэй байгааг шинэчлэх шаардлагатайг тэмдэглэв. Товчхондоо, хүний эрхийг дээдэлсэн, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалт бүхий хууль, эрх зүйн орчныг цогцлоох нь Гурван төгөлдөршил бодлогын цөм хэмээн онцлов. Энэ хүрээнд аливаа хуулийн төслийг хэлэлцэх шатанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж, эцэслэн батлагдах хүртэл тухайн хуулийн хэрэглэгч буюу иргэд, олон нийтийн саналыг тусгаж ажиллана гэв. Түүнчлэн хуулиас давсан аливаа журмуудыг цэгцлэх замаар зохистой харьцааг хадгалснаар хүний эрхийн зөрчил үүсэхээс сэргийлэх урьдач нөхцөл бүрдэнэ хэмээв. 

Архангай аймгийн эдийн засгийн бүтцийн 57 хувийг хөдөө аж ахуй, 26 хувийг үйлчилгээ, 17 хувийг аж үйлдвэрийн салбар тус тус эзэлж байна. Хангайн бүсийнхний хувьд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэхийн тулд аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг УИХ-ын дарга холбогдох тоон үзүүлэлтүүдэд үндэслэн тайлбарлав. Түүнчлэн аймгийн хэмжээнд боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ оны тухайд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг дээшлүүлэхийн тулд хэд хэдэн суманд цэцэрлэгүүдийг ашиглалтад оруулах ажээ. Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс орон нутагт үнийн өсөлт нэн тулгамдсан асуудал гэдгийг онцолж, ялангуяа Архангай аймагт орон сууцны үнэ дундаж ханшаас өндөр байгааг уламжилж байлаа. Түүнчлэн олон жил хүлээгдсэн спорт цогцолбор ашиглалтад орсонд талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид хүүхэд, залуучуудыг аймаг, улсын чанартай спортын тэмцээн, уралдаануудад тогтмол оролцоход дэмжих, ирээдүйн тамирчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарч өгөхийг хүслээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин, нөхцөлөөр хангах, шинээр баригдаж буй барилга, байгууламжууд зураг төслөөсөө эхлээд стандартын дагуу орц, гарц бүхий хэсгүүдийг багтаах, цаашлаад хуулиас давсан журмуудаас үүдэж иргэний эрх зөрчигддөг байдлыг таслан зогсоох зэрэг саналуудыг дэвшүүлсэн юм. Мөн энэ үеэр бүс нутаг дахь малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилттэй холбоотой асуулт тавьж, санал хэлэв. УИХ-ын дарга, гишүүдийн зүгээс аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, малчдад чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилт, бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт +31 градус дулаан 55 минутын өмнө
Увс нуур явж буй иргэдийн анхааралд 20 цагийн өмнө
Нийтийн аж ахуйн салбар 301 тусгай зориулалтын машинтай боллоо 20 цагийн өмнө
400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна 22 цагийн өмнө
"The Hu" эх орондоо тоглоно 22 цагийн өмнө
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно 22 цагийн өмнө
Маргааш хоёр байршилд зам хаана Өчигдөр
Наадмын үеэр 14 иргэн амь насаа алджээ Өчигдөр
​Японы Эзэн хаан айлчлалаа "хэзээ ч мартагдашгүй" хэмээн тодорхойлов Өчигдөр
​Бага насны хүүхдүүд галт зэвсгээр тоглон сум алдаж, нэгнээ гэмтээжээ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна Өчигдөр
Өнөөдөр 30 градус дулаан байна Өчигдөр
Өрхийн эмнэлгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна 2025/07/14
Танилц: Түүхэн ойтой аймаг, сумын баяр наадмын тов гарчээ 2025/07/14
Сүүлийн хоёр хоногт усны ослоор таван иргэн амь насаа алджээ 2025/07/14
Хонгорын хүү Монголын бөхөө 2025/07/14
Шөвгөрсөн бөхчүүд чимэг нэмлээ 2025/07/14
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,212 боллоо 2025/07/14
Эрчим хүчний гудамжны авто замыг хаана 2025/07/14
Э.Батмагнайг “Галхонгор” ХХК хоёр өрөө байраар мялаалаа 2025/07/14