ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов

Ц.Цэрэнбадам
2025/06/26

Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол Улсад дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсний 30 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр /2025.06.26/ боллоо. Түүхэн ойн хүрээнд “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж, өнгөрсөн хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа хууль, эрх зүйн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилт, цаашид хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх чиглэлээр нийт 7 илтгэл хэлэлцүүллээ.

Ойн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар оролцож үг хэллээ. Тэрээр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны нэрийн өмнөөс, ХБНГУ-ын Засгийн газар, ялангуяа Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн яаманд, 1995 оноос өнөөг хүртэл хууль зүйн салбарын шинэчлэлийг тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд онцгойлон талархаж байгаагаа илэрхийллээ.
Өнгөрсөн хугацаанд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг нь Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийг хийх, бэхжүүлэх, шүүх, хууль тогтоох байгууллагын чадавхыг сайжруулах зэрэг олон чиглэлд бодит үр дүн гаргаж, итгэлтэй, тогтвортой түншилж ирснийг тодотголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 16 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 19 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 19 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 21 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 22 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19