Төв аймгийн нутаг дэвсгэрт /2025-03-11/-ны өдөр хот хоорондын автобус түргэний машин хоёр мөргөлдсөн. Улмаар түргэний машины таван зорчигч, жолооч нас барсан. Ослын улмаас 7-14 насны хоёр хүүхэд бэртэж ГССҮТ-д хүргэгдсэн ч биеийн байдал нь дээрдээгүй байна. Тэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Тодруулбал, Долоон настай хүүхдийн хувьд баруун нүдний ухархай, хамрын баруун хэсэгтээ гэмтжээ. 14 настай хүүхдийн хувьд цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугаралтай, дунд чөмөг, шилбэний хугаралтай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна