УИХ-ын Э.Батшугар Appian capital сангийн үүсгэн байгуулагчтай уулзлаа

Б.Нямсүрэн
2025/03/27

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНВУ-д хийж буй айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар /2025.03.20/ Appian capital хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал ноён Майкл B Шербтэй уулзлаа.
Appian capital хөрөнгө оруулалтын сан нь металл болон уул уурхайн олборлох салбар дахь урт хугацааны хөрөнгө оруулалтын тэргүүлэх сан бөгөөд нийт 3.6 тэрбум америк долларын хөрөнгө оруулалтыг удирдаж, 30 орчим төсөлд хөрөнгө оруулалт хийж, 12 уул уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн, хурдацтай өсөж буй, мэргэжлийн сан болохыг гүйцэтгэх захирал Майкл B Шерб танилцууллаа.
Тус хөрөнгө оруулалтын сан төслийн техникийн болон үйл ажиллагааны удирдлагын багтай бөгөөд хөрөнгө оруулалтын төслийн бэлтгэл үе шатнаас эхлэн ажилладаг нь бусад компаниас ялгардаг байна. Тус хөрөнгө оруулалтын сан нь 12 жилээс дээш, урт хугацаатай хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгө оруулалтын 88 мэргэжилтэн, 500 орчим ажилтантай бөгөөд тус компанийн төслүүдийн хүрээнд нийт 11 мянган ажлын байр бий болжээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад гадаадын шууд хөрөнгө оруулалт, ялангуяа хувьцааны хөрөнгө оруулалт чухал болохыг онцолж, уул уурхайн салбар болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх өргөн боломж байгаа талаар онцлон танилцууллаа.
Сүүлийн жилүүдэд Оюутолгой, Степ голд зэрэг уул уурхайн төслүүд олон улсын санхүүгийн зах зээлээс амжилттай хөрөнгө оруулалт татан ажиллаж, Монгол Улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийж Хятад улсад эрчим хүчний экспорт хийх боломж нээгдэж буйг УИХ-ын гишүүн Э.Батшугар тодотгосон юм.
Мөн Улсын Их Хурлаас ойрын хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх эрх зүйн шинэтгэлийг хийхээр ажиллаж буйг онцоллоо.
Уулзалтын үеэр ноён Майкл B Шерб эрчим хүчний үнэ, тариф, төмөр замын төслүүдийн талаар тодруулж, Монгол Улс, Франц Улсын хооронд ураны гэрээг байгуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлэх чухал ажил болсныг дурдлаа.
Appian capital хөрөнгө оруулалтын сангийн зүгээс Монгол Улсад хөрөнгө оруулалтын боломжуудыг судлан ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, ойрын хугацаанд өөрийн багийг Монгол Улсад ажиллуулж, хөрөнгө оруулалтын боломжтой уул, уурхайн төслүүдийн талаарх мэдээллийг цуглуулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаагаа илэрхийлээд дэмжин, хамтран ажиллахыг хүслээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 51 минутын өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 1 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 1 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 2 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 3 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 3 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 4 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 5 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 6 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 6 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 21 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй 22 цагийн өмнө
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой 22 цагийн өмнө
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг 22 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв 22 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр
О.Батнайрамдал: Хуулийн хулгай ярьдаг Б.Энхбаяр сайд ашигт малтмалын тухай хуулийг зөв гэж бодож байгаа юм уу Өчигдөр
Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна Өчигдөр
Г.Ариунбуян: Монголд дунд оврын хүчин чадалтай уурхайн долоо хоногийн ажлыг алба хаагчид 25 цаг хийсэн Өчигдөр
Сонсголгүй иргэд: Төр засаг биднийг малаас дор үзэж байна Өчигдөр