Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Ж.Булганаа
2025/04/25

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Бүгд Найрамдах Солонгос Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш бөгөөд энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ 16 минутын өмнө
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 26 минутын өмнө
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа 29 минутын өмнө
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ 43 минутын өмнө
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно 48 минутын өмнө
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна 17 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн эрсдэлийг гаргажээ 17 цагийн өмнө
О.Алтангэрэл: 10 ээжийн 2-3 нь арай гэж тэтгэлгээ авдаг 18 цагийн өмнө
Зарим байршилд зам хаана 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нас баралт тав боллоо 19 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Засагт хамтрах эсэхээ албан ёсоор шийдээгүй байгаа 20 цагийн өмнө
ОБЕГ-ын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги”-ийн шинэ төв ашиглалтад орлоо 21 цагийн өмнө
АН-аас томилогдсон хяналт, бүтээмжийн менежерүүдийг халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө 22 цагийн өмнө
​Өчигдөр ГССҮТ-д 550 хүн бэртэж гэмтсэн шалтгаанаар тусламж авчээ 23 цагийн өмнө
12 их дээд сургуулийн 62 оюутан жуулчдад үйлчилнэ 23 цагийн өмнө
Дөрвөн иргэн 18 морь хулгайлжээ Өчигдөр
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 12:00 цагт хуралдана Өчигдөр
Азийн хотуудын урлалын наадам Улаанбаатар хотноо болно Өчигдөр
Ихэнх нутгаар сэрүүхэн байна Өчигдөр
Х.Нямбаатар: Олон жил засаж шинэчлээгүй авто замуудыг өнгөрсөн жилээс иж бүрэн засаж эхэлсэн Өчигдөр