ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЦЭГИЙГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ


Улсын онцгой комиссоос 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн нутаг дэвсгэрт гарч буй гал түймрийг унтраах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын "Эмнэлгийн анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах тухай" тушаалаар ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн эрхлэгч Э.Галбадрах, Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга С.Юндэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга Л.Баттөр, НЭМҮТ-ийн тандалт судалгаа, хордлого, цацрагийн шуурхай албаны дарга Р.Даваадорж, Цэргийн төв эмнэлгийн дарга Ч.Гүрбазар нар ажиллаж байна.

Ажлын хэсгийн гишүүд Төв аймгийн Батсүмбэр нутгийн 3 дугаар багийн нутагт байрлах "Цагаан нуга" зусланд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг байгуулах, байдалтай газар дээр нь танилцахаар ажиллаж байгаа бөгөөд тус цэгт ашиглагдах 3 ширхэг өвчтөний хяналтын монитор, эмнэлгийн 2 ширхэг функциональ ор, хэт халалтаас үүсэх хорлого, тархины хавангийн үед ашиглах "мөсөн жин"-г бэлдэх 1 ширхэг ахуйн хэрэглээний хөлдөөгчийг хангахаар боллоо.

"Цагаан нуга" дахь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэг нь гал түймэр унтрааж буй багт болзошгүй эрсдлээс үүссэн түлэгдэлт, угаар, хэт халууны шалтгаант хордлогын үед анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хорлогын төв, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг чиг үүргийн дагуу мэргэжсэн тусламж үйлчилгээг үзүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 15 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 15 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 17 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 17 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 18 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 19 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 19 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 19 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 20 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28