Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ

Б.Нямсүрэн
2026/01/30

Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний номын сантай хамтран өнөөдөр (2026.01.30) Хүүхдийн номын сан, 21 аймгийн номын сангийн захирал, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, арга зүйгээр хангах сургалт зохион байгууллаа.

Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний номын сан, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Үндэсний номын санд “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим” ажиллуулж байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд 21 аймгийн номын санд сонгуулийн боловсрол олгох, сонгуулийн эрх зүйг хөгжүүлэх танхим, боловсон хүчинтэй болох зорилт тавин ажиллаж байгааг сургалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваа-Очир онцолсон юм. Орон нутгийн номын сангийн ажилтнууд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажилладаг сонгуулийн зүтгэлтнүүд гэдгийг тэрбээр тэмдэглээд сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх ажилд нь амжилт хүсэв. Үндэсний номын сан, сонгуулийн төв байгууллагын хамтын ажиллагаа болон Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”-ын танилцуулга, сонгуулийн боловсрол олгох арга зүйн талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Аймаг, нийслэлийн номын сангуудад сонгуулийн боловсрол олгох мэдээ мэдээлэл, ном товхимол, гарын авлага, сэтгүүл байршуулахаас гадна үйлчлүүлэгч, залуу сонгогчдоос судалгаа авах, судалгааны дүнд үндэслэн сонгуулийн боловсрол олгох арга зүйгээ тодорхойлох зэрэг ач холбогдолтойг тэрбээр мэдээлэлдээ онцолсон юм.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн сонгуулийн төв байгууллагын чиг үүрэг, Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал, намын ил тод, нээлттэй байдлын талаар оролцогчдод мэдээлэл өгөв.

Орон нутаг дахь номын сангаар дамжуулж сонгогчдод сонгууль, улс төрийн боловсрол олгохоор зорьж байгааг номын сангийн захирал, мэргэжилтнүүд дэмжиж байгаагаа хэллээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн төв номын сангийн захирал Л.Мөнхбаатар “Ээлжит болон нөхөн сонгуулийн үеэр орон нутагт сонгуулийн үйл явдлын мэдээ түгээдэг. Сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаа байнгын байж хариуцлагатай, хэрсүү сонгогчийг бэлтгэнэ. Тиймээс нийслэл, 21 аймгийн номын сангийн мэргэжилтнүүдийг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэх шаардлагатай” гэдэг саналаа хэлснийг сургалтад оролцогчид дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Энэ удаагийн сургалтаар нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэхээр санал нэгдэж, сургалтыг 2026 оны тавдугаар сараас эхлэхээр боллоо.




0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 17 минутын өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 1 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 1 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 2 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 3 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 4 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 4 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 5 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 20 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй 20 цагийн өмнө
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой 20 цагийн өмнө
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг 20 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв 21 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна 23 цагийн өмнө
О.Батнайрамдал: Хуулийн хулгай ярьдаг Б.Энхбаяр сайд ашигт малтмалын тухай хуулийг зөв гэж бодож байгаа юм уу 23 цагийн өмнө
Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна Өчигдөр
Г.Ариунбуян: Монголд дунд оврын хүчин чадалтай уурхайн долоо хоногийн ажлыг алба хаагчид 25 цаг хийсэн Өчигдөр
Сонсголгүй иргэд: Төр засаг биднийг малаас дор үзэж байна Өчигдөр
Ч.Лодойсамбуу: Хүүхдээ хамгаалъя гэвэл төрөөс ээж аавынх нь орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй Өчигдөр
Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна Өчигдөр