Монгол Улсын Ерөнхийлөгчийн 85-р зарлигаар “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”, “Төрийн тахилгатай уул, хайрхныг тайх төрийн ёслол үйлдэх, хуваарь“-ийг баталсан. Энэ дагуу Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол энэ сарын 16, 17-нд болохоор товлогдсон.
Өчигдөр буюу энэ оны зургаадугаар сарын 16-ны өдрийн байдлаар 44,000 орчим иргэн оролцож байгаа дүн мэдээллийг цагдаагийн байгууллагаас мэдээллэсэн.Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөн зохицуулах чиглэлээр алба хаагчид үүргээ хэвийн гүйцэтгэж байна. Иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, орон нутгийн замд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, аюулгүй байдлаа хангахыг уриаллаа
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна