Д.ТРАМП АМЕРИК, МЕКСИКИЙН ХИЛ ДЭЭР ХАНА БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ



АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Мексикээс импортоор оруулж ирж буй бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж, татварын орлогыг хана барихад зарцуулахаар төлөвлөсөн тухай мэдээлэл энэ оны эхнээс идэвхтэй яригдах болсон билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Д.Трамп Америк, Мексикийн хил дээр хана барина гэсэн байр сууриа бодит ажил хэрэг болгон хилийн зурвас дээр барилгын ажлыг эхлүүлснийг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

Ямар ч байсан эхлээд Сан Диего хотын орчим хэд хэдэн хэсэгт хана босгох үйл ажиллагаа эхэлжээ. Цаашлаад 8 загвар хана барих төлөвлөгөөтэй байгааг АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын алба мэдээлж байгаа юм.

Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Ньето Д.Трампын тааллаар хийгдэж буй уг ажиллагаанд хэзээ ч мөнгө гаргахгүй гэсэн байр суурийг хэдэнтээ илэрхийлсэн юм. Гэсэн АНУ цэрэг, хууль хүчний байгууллагынхны дэмжлэгтэйгээр хана босгох үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

М.Болджин



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 1 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 3 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 3 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 3 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 5 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 5 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 6 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр