Дэлхий даяар Каталон дахь ард түмний санал асуулгатай холбоотой үйл явдлуудыг анхааралтай ажиглаж байна. Каталоны ард түмэн тусгаар тогтнохыг хүсч буй эсэхээ шийдэхээр санал асуулгад оролцсон ч Испанийн төр засаг үүнийг хууль бус хэмээн үзэж, цагдаа болон хүчний байгууллагынхныг зорилгодоо ашигласан юм. Цагдаа болон иргэдийн мөргөлдөөний улмаас 800 гаруй хүн гэмтэж шархтсан гэх мэдээлэл цацагдсан.
Цагдаа нар нулимс асгаруулагч болон резинэн сумтай буу хэрэглэж буй юм. Тэгвэл төр засгийн шийдвэрийг биелүүлж, хүч хэрэглэх тушаал авсан нэгэн цагдаагийн уйлж буй гэрэл зураг хэдхэн цагийн дотор олон нийтийн сүлжээгээр түгэж, олон мянган хүн энэ зургийг гойд анхааран, түгээх болжээ.
М.Болджин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна