ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ


Өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцэж дэмжих тогтоол гаргалаа.

Түрээсийн орон сууцны асуудал бол нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуулуудын нэг. Тиймээс энэ асуудлын төслийг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчимд "Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж нийслэлийн иргэдийг орон сууцаар хангах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн засаг даргат даалгав.
Нийт таван байршилд төсөл хэрэгжинэ. Ханын материалд баригдах орон сууц нь 1002 айлынх байх бөгөөд айл тус бүр 33-75 мкв хэмжээтэй байх юм. Иргэд сард 300-350 мянган төгрөг төлөөд 15 жилийн дараа өөрийн болгох эсвэл эпотекийн зээлэнд хамрагдаж байраа авах боломжтой гэлээ. Сар бүр төлөх түрээсийн үнэнд банкны хүү мөн багтсан байна. НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудал дэмжигдснээр төслийн ажил шууд эхлэх боломж бүрдлээ. Газар шорооны ажил хавар эхэлж ирэх жилийн өдийд гэхэд байр ашиглалтад орох юм байна.
Зах зээл дээр 40-50 мянга гаруй байр борлогдохгүй байна гэсэн тоо байгаа боловч энэ нь бодит тоо биш хамгийн сүүлийн судалгаагаар нийт 16 мянга орчим байр байна. Эдгээр нь өндөр өртөг бүхий том мкв-тай орон сууцууд байна гэж НОСК мэдэгдэв. Тиймээс аль болох иргэдийн орлогод нийцсэн эко орон сууц, түрээсийн орон сууц төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд таивигдах шалгуур шаардлагууд нь түрээсийн орон сууцны журам, орон сууцны дэд хөтөлбөрт нарийн тусгагдах болно гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 13 минутын өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 15 минутын өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 22 минутын өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 45 минутын өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 16 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 20 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 20 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 21 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 21 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр