Ж.БАТЗАНДАН: МОНГОЛ УЛС 140 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ АЛДСАН


Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2018 оны төсөв", "Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв", "Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв"-ийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан төсвийн сахилга батын талаар хөндөж үг хэлэхдээ: -Би нэг зүйлийг олон удаа хэлж байна. Төсвийн сахилга батаа дээшлүүлж, хулгайгаа багаcгачихад Монгол Улс мөнгөөр дутахгүй ээ. Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар давуу эрхээр худалдаж авах бүрэн боломж байсан. "Монголросцветмэт"-ийн Асгатын мөнгөний орд, Дарханы Төмөрлөгийн орд, түүний дагуул ордууд хулгайд алдагдсан. Энэ бүхнийг хүчингүй болгож ард түмнийхээ талд шийдвэр гаргая гэж олон жил ярьж байгаа. ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь оруулж ирж байна. Энэ томилгооны талаар нээлттэй сонсгол хийхээр гишүүдээс гарын үсэг цуглуулах гэхээр зарим нь "Би бизнестэй хүн", "Би Хурцын найз", "Би сахал Эрдэнэбилэгийн найз" гээд зурцгаахгүй байна. Энэ маягаар ихэнх гишүүд нь айдастай, барьцаалагдсан байх юм бол энэ улс хөгжихгүй. Шударга ёс тогтож гэмээнэ Монголын эдийн засаг аяндаа өснө. Бид үнэнийг ярих ёстой. С.Баярын буруу үйлдлээс болж Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан. Одоо 100 сая ам. доллар төлөх гэж байна. "Хан ресурс"-ын лицензийг цуцалснаас болж Монгол Улс өнгөрсөн жил 70 сая ам.доллар буюу 140 гаруй тэрбум төгрөг алдсан. Ц.Элбэгдоржийн зохион байгуулсан АСЕМ-д Монгол Улс 450 тэрбум зарцуулсан. Хөгжлийн банк нь Монгол банкнаас 500 гаруй сая ам.долларыг барьцаагүй гаргасан байна. Энэ бүхнийг ярихгүй юм уу, хариуцлага сахилга батыг тогтоохгүй юм уу. Алийн болгон айж амьдрах юм бэ гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 15 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 18 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 19 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 19 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 20 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 2026/06/23
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 2026/06/22
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 2026/06/22