21000 ӨРХ ЦАХИЛГААН ХАЛААГУУР ХЭРЭГЛЭХ ТЕХНИКИЙН БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ


Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Улаанбаатар хотын гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын үрээнд 2017 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус дүүрэгт хийгдсэн дэд өртөө, агаарын шугамын барилга угсралтын ажилтай газар дээр танилцлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргийн 40 хороонд 63 дэд өртөө, 10 кВ-ын 19.5 км агаарын шугам, 10 кВ-ын 9.2 км кабель шугам, 0.4 кВ-ын 114.5 км агаарын шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад оруулаад байна. Дээрхи ажлын хүрээнд 6 дүүргийн 6,000 орчим айл өрх цахилгаан эрчим хүчинд холбогдох техникийн боломж бүрдэж айл өрхүүд цахилгаан эрчим хүчтэй болж байна.

Сонгинохайрхан дүүрэгт хөдөө орон нутгаас шилжин ирэх айл өрх өдөр өдрөөр нэмэгдэж, суурьшлын бүс тэлэхийн хэрээр алслагдсан хороодод цахилгаан шугам хүрэх боломжгүй болжээ. Тус хорооны айл өрхүүд хамгийн багадаа 3-5 жил гэрэл, цахилгаангүй байсан бөгөөд оршин суугч Б.Батноровынх гэхэд есөн жилийн өмнөөс энд суурьшжээ. Ирсэн даруйдаа шалны халаалттай шинэ байшин барьсан ч тог, цахилгаангүйгээс гэр барьж амьдарч байсан гэнэ. Харин тог цахилгаанд холбогдсоноор тав тухтай орчин бүрдэж, шалныхаа халаалтыг ажиллуулаад байшиндаа амьдрах боломж бүрдсэнийг ярьж байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнхэлэхдээ "Өнөөдөр бид Сонгинохайрхан дүүрэгт холбосон дэд өртөөг хүлээж авлаа. Энэ ондоо багтаан Улсын төсвийн 2017 оны тодотголоор Нийслэлийн агаарын бохирдолтой бүсэд байрлах гэр хорооллын 23 хорооны 21,362 айл өрхийг 4 кВт-ын чадалтай цахилгаан халаагуур хэрэглэх техникийн боломж бүрдүүлэх, 20 агаарын шугамын ачааллыг хөнгөлөх, 11 агаарын шугамын утасны нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, мөн цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай 4198 айл өрхийн цахилгаан хангамжийг шинээр шийдвэрлэнэ. Айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчинд холбохоос гадна Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлд одоо ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг зогсоож хэрэглэгчдийг нь төвлөрсөн дулаан хангамжид холбоно. Нийслэлд одоогийн байдлаар 200 гаруй халаалтын зуух байна.Эдгээрийг ирэх хоёр жилийн хугацаанд шат дараалтайгаар төвлөрсөн дулаан хангамжид холбоно. Ингэснээр агаарын бохирдлыгбууруулахад хувь нэмэр болно гэж үзэж байна. Дээрхи ажлуудыг гүйцэтгэхэд шаардлагатай 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгасан бөгөөд энэ ондоо багтаан гүйцэтгэхээр манай салбарынхан зүтгэж ажиллана." гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 25 минутын өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 29 минутын өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 38 минутын өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 1 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 19 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 19 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 20 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 22 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 22 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19