ХИЛЧИН ХОТХОНЫ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭГ ХИЙСЭН КОМПАНИЙГ ШАЛГАХ САНАЛ ГАРГАВ


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны "Хилчин" хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбуулах асуудлаар иргэд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан байна. Үүний дагуу өчигдөр тус хороо дээрх асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, А.Сүхбат, Б.Энх-Амгалан болон Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, "Монгол Дайвин" ХХК, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцсон байна.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэлэхдээ, "Хилчин" хотхон гэр хорооллын дахин төлөвлөлт, газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд амины орон сууц бүхий жишиг хороолол болох ёстой байсан. Тэнд амьдардаг 168 өрхийн 672 иргэн дахин төлөвлөлтийн төслийг дэмжсэн. Төслийн хүрээнд 168 айл, өрхийг цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээнд холбох, хашаа, авто зам, гэрэлтүүлэг, тохижилт зэрэг цогц ажлыг гүйцэтгэх үүрэгтэй байсан. Харамсалтай нь эдгээр айлын нэг нь ч одоог хүртэл цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй, халаалтгүйгээс тав тухгүй амьдарч байгаа талаар удаа дараа өргөдөл ирүүлсэн тул бид Өргөдлийн байнгын хороон дээр холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна" хэмээн онцоллоо.

Дараа нь хэлэлцүүлэгт оролцогчдод "Хилчин" хотхоны өнөөгийн байдлын талаар товч дүрс бичлэг үзүүлэв.

УИХ-ын гишүүд хэлэлцүүлэгт оролцож буй албан тушаалтнуудаас асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, төслийн санхүүжилтийн хүрээнд олгогдсон 4.5 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан, зураг, төсөл нь хийгдээгүй ажилд яагаад санхүүжилт олгосон, цаашид төслийг бүрэн хийж гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын төсвөөс гаргах уу, эсвэл төслийг хэрэгжүүлсэн гүйцэтгэгч компаниар төлүүлэх үү зэрэг асуулт байлаа.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Н.Ибрай, "Монгол Дайвин" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганбаатар нар асуултуудад хариулт өгч, тайлбар хийсэн.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Энх-Амгалан нар төслийг хэрэгжүүлсэн компанид шалгалт хийж, асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Барилга, хот байгуулалтын яам болон холбогдох газруудыг хамруулж, хамтарсан Ажлын хэсэг байгуулж хохироод буй иргэдийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн дүгнэлт гаргаж, арга хэмжээ авах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүдийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Байнгын хорооноос албан бичгээр холбогдох байгууллагуудад чиглэл хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 9 минутын өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 11 минутын өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 18 минутын өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 42 минутын өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 56 минутын өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 16 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 19 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 20 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 20 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 21 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр