ХУУЧНЫ БАРИЛГУУДАД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ХЭРЭГТЭЙГ ДӨРВӨН ХҮНИЙ АМЬ НАС САНУУЛЛАА


Өнгөрсөн баасан гаригт барилгын гадна фасадны ажил хийж байсан 4 иргэн осолдож харамсалтай нь амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэгт мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарч тус дөрвөн иргэн техникийн шаардлага хангаагүй дүүжин өргүүр ашиглаж, мөн хамгаалалтын бүс зүүгээгүй байсан байна.

Баянзүрх дүүргийн V хороо буюу кино үйлдвэрээс хойш 204 дүгээр байрны найман давхраас барилгын пасад хийж байсан дөрвөн иргэн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт гарсан. Цагдаа онцгой байдлын байгууллагын анхан шатны дүгнэлтээр дөрвөн иргэний зогсож байсан барилгын дүүжин шат дундуураа хугарсан байж магадгүй гэсэн дүгнэлт байсан юм. Тэгвэл мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарч амь насаа алдсан дөрвөн иргэн барилгын пасадын ажил гүйцэтгэж байхдаа техникийн шаардлага хангахгүй дүүжин өргүүр ашиглаж байсан мөн хамгаалалтын бүс зүүгээгүй байсан байна.

Мэргэжлийн байгууллагаас дүүжин өргүүр ашиглах зөвшөөрлийг иргэн бус зөвхөн аж ахуй нэгжид олгодог байна. Энэд нэг асуудал сөхөгдөж байгаа нь барилгын дулаан алдалтаас үүдэж иргэд гадна ханандаа дулаалга буюу пасадны ажил хийлгүүлдэг. Аж ахуй нэгжээр хийлгүүлэх гэхээр үнэ мөнгө нь өндөр байдаг учраас хувь хүмүүсээр хийлгэх тохиолдол их байдаг байна.

Хуучны барилгууд ийнхүү дулаан алдаж айлууд гадна дулаалга их хийлгэх болсон. Энэ салбар яам, холбогдох байгууллагууд нэгэнтээ анхаарлаа хандуулж нэгдсэн байдлаар шийдэх цаг нь иржээ гэдэг нь 4-н хүний амь насаа алдсан энэ хэргээс харагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 9 минутын өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 11 минутын өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 18 минутын өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 42 минутын өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 56 минутын өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 16 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 19 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 20 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 20 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 21 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр