МАЛЧИД БУЛГАН ГОЛООР АЮУЛГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО


Хамгийн гол нь намрын мөс хөлдөх үеэр, хаврын шар усны үер, мөс хайлах үеэр малчдад Булган голыг гатлан нүүдэл хийх, мал гаргах, иргэд сумын төврүү явж төрийн болон эмрүүл мэндийн туслалцаа авах зэрэгт хүндрэл учирч иргэд, малын зорчих хөдөлгөөн хаагддаг байжээ. Малчид Сонгууль бүрээр нэр дэвшигчдэд асуудлаа танилцуулж эрхэм нэр дэвшигчид "гүүр барьж өгнө хэмээн" хэмээн амлаад саналыг нь авдаг ч УИХ-д гараад мартсаар 10 гаруй жилийг өнгөрөөсөн байна. Арга буюу сум орон нутгийн удирдлагууд нь санаачлага гарган өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан энэ жил багийн иргэдтэйгээ хамтарч сумын төвөөсөө 12-65 км алслагдсан Булган сумын Байтаг багийн Шуудай, Алагтолгой багийн Яам гэх газруудад малчид, мал, мотоцикль, ачаатай тэмээ гарч болохуйц 12-25 м-ийн урттай 1,20 метр өргөнтэй 2 гүүрийг барьж ашиглалтанд оруулан малчдадаа хүлээлгэн өглөө. Ингэснээр: Булган сумын Байтаг багийн Шуудай, Алагтолгой багийн Яам гэх газруудад баригдсан гүүрийг барьж ашиглалтанд хүлээлгэн өгөхөөс гадна Баянгол багийн Тошилтын ам хэмээх газар мөн ийм хэмжээний гүүр барьж байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байна. Өөрөөр хэлбэл Сумын засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу хийгдэж байгаа бүтээн байгуулалт бөгөөд дээрх гүүрүүдийг Булган сумын ЗДТГ, Ховд аймгийн ХХҮГ-тай хамтран тус бүрийг нь 15-20 сая төгрөгийн өртөгтэйгөөр багийн иргэдийн хүч хөдөлмөрөөр барьсан байна.

Гүүр баригдсанаар Булган сумын Байтаг, Алагтолгой, Баянгол, Баянсудал багуудын 530 өрхийн 2700 гаруй хүн, 100 гаруй мянган толгой мал хавар намар ялангуяа үер усны үед аюулгүй зорчих боломжтой болж байгаа нь сайшаалтай юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 10 минутын өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 12 минутын өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 19 минутын өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 43 минутын өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 57 минутын өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 16 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 19 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 20 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 21 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 21 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр