АВТОБУСНЫ БАРИУЛД САНАМЖ БАЙРШУУЛЛАА


"Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсээс нийтийн тээврийн төлбөр төлөлтийг картаар хийх ажлын хүрээнд нийт 365 тээврийн хэрэгслийн орох хаалганы хажуу талын цонхонд "Зөвхөн картаар үйлчилнэ" гэсэн санамж байршууллаа. Мөн өвлийн улирал болж халтиргаа гулгаа ихэсч байгаа тул нийтийн тээврээр зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс автобусанд холбогдох санамжуудыг байршуулсан. Санамж байшуулснаар санал гомдол болон автобусны зааланд зорчигч унаж бэртэх зөрчлүүд буурсан байна. Цаашид автобусны бариулд санамж, зөвлөмжийг нэмж байршуулах юм.

Түүнчлэн тус хэлтэс, 1,2,3 дугаар бааз, хэсгийн 330 гаруй ажилтан, нийтийн тээврийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд аравдугаар сард автобусны эцсийн 26 чиглэлийн буудлуудыг хорооны захиргаа, иргэдтэй хамтран цэвэрлэлээ.

Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд автобусны заалны шилийг цанталтаас хамгаалсан давхар шилний наалтыг 41 тролейбусанд нааж, тээврийн хэрэгслийн өнгө үзэмжийг сайжруулах үүднээс 22 автобусны гадна кузов засварыг хийж будсан байна. Дээрх үе шаттай хэрэгжүүлсэн ажлын үр дүнд гурван баазын хэмжээнд аравдугаар сард үйлчилгээний соёл, буудал зарлаж байгаад иргэд зорчигчид утсаар болон цахим хуудсаар талархал илэрхийлсээр байна гэж "Зорчигч тээврийн нэгтгэл"-ээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 19 минутын өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 21 минутын өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 28 минутын өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 51 минутын өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 16 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 20 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 20 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 21 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 21 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав Өчигдөр
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр