ТАВАНТОЛГОЙ – ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛНА


Зам, тээврийн хөгжлийн яам Автотээврийн үндэсний төвөөс Өмнөговь аймгийн Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулан, нэгтгэн зохион байгуулах арга хэмжээг авч эхлээд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран тэргүүтэй холбогдох албаныхан Өмнөговь аймагт ажилласан. Тэгвэл өнөөдөр ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран, дэд захирал Ш.Батсайхан болон ачаа тээврийн тасгийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Цагаан хадны боомтод үйл ажиллагаа эрхэлдэг 119 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцов.Автотээврийн үндэсний төвөөс Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг хэрхэн нэгдсэн зохион байгуулалтад оруулах талаар болон өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн томилолтын үр дүн, зөрчил дутагдал мөн түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар танилцуулга хийлээ.


Танилцуулгын хүрээнд Тээвэр төлөвлөлтийн программыг хэвшүүлэх, Авто аж ахуйн системийг сайжруулах мөн ЗТХЯ-ны тушаал захиргааны статистикийн маягтыг албажуулах талаар заавар зөвлөгөө өгч зөрчил дутагдалаа арилган ажиллахыг анхааруулсан юм.Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тус тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар танилцуулах бөгөөд тодорхой шийдвэр гарсны дараа шат дараатай арга хэмжээнүүдийг авах юм байна.Автотээврийн үндэсний төвийн захирал П. Дэлгэрнаран хэлэхдээ "Бид дотоод зохион байгуулалтаа сайжруулж, нэгдсэн нэг зохион байгуулалттайгаар үндэсний компани, аж ахуйн нэгж байгууллагуудаа дэмжин ажиллах нь чухал байна. Энэ жилийн гэрээ дүгнэх ажлын эрт эхэлж, авто аж ахуйн системээр ажиллахыг хатуу шаардана. Гэрээнд хийгдэх ёстой ажил, дүрэм журмын дагуу байх ёстой шаардлагуудыг тавьж, газар дээр нь тулгаж үзнэ. Шаардлага хангаагүй бол гэрээгээ цуцлана. Тодорхой шийдвэр гарсны дараа тээвэрлэлтийг уртын болон богинын гэж хоёр хуваахаар зохицуулах учраас бид бэлтгэл ажлыг хурдан хангаж ажиллах хэрэгтэй байна" хэмээн хэллээ.Уулзалтын үеэр ААНБ-ын төлөөллүүд санал бодлоо хуваалцсан бөгөөд тус чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тээврийн хэрэгслийн тоог цөөлөх, БНХАУ-ын талаас машин оролцуулахгүй байх, мөн ажлын хэсэг байгуулах зэрэг саналтай байгааг илэрхийлсэн юм. Цаашид тус чиглэлийн тээвэрлэлтэд ААНБ-уудыг цаг алдалгүй мэдээллээр хангах, санал бодлыг нь нэгтгэн авч дамжуулах зорилгоор байнгын "Ажлын хэсэг"-ийг байгуулахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 5 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 10 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 10 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 11 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 11 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 13 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 13 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 13 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 13 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 14 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 15 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 15 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр