О.ЗАНДРАА: ГЕРМАНААС ТУРШЛАГА СУДАЛСАН НЬ “ШҮҮХИЙН КОЛЛЕЖ” БАЙГУУЛАХАД ТҮЛХЭЦ БОЛНО


Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нарын албаны хүмүүс ХБНГУ-ын Хэссэн мужийн хуульч бэлтгэх тогтолцоо, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн мэргэжлийн талаар судлаад ирсэн билээ. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, судалгааны багийн ахлагч О.Зандраагаас тодрууллаа.

-Монгод "Шүүхийн коллеж" байгуулахаар судалж байгаа. Үүнтэй холбоотойгоор таны ахалсан баг ХБНГУ-д ажиллаж шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч бэлтгэх тогтолцоотой танилцаад ирлээ. Тэнд шүүхийн захиргааны албан хаагчаа хэрхэн бэлтгэдэг талаар товч танилцуулаач?

-Шүүхийн хүний нөөцийг бэлтгэх, шүүгч, ажилтныг чадавхжуулах, хөгжүүлэх зорилгоор "Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх хөтөлбөр"-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2014 оны 128 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл"-тэй хамтран ажиллаж байгаа. Судалгааны баг төслийн хүрээнд ХБНГУ-ынХэссэн мужийн хуульч бэлтгэх тогтолцоо болон шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн бие даасан мэргэжил бий болсон шүүхийн туршлагатай өнгөрсөн сард танилцаад ирлээ.

ХБНГУ-ын хувьд шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх хоёртөрлийн тогтолцоог хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, төрийн албан хаагчийн статустай ажиллах шүүхийн түшмэл (туслах шүүгч хүртэл дэвших боломжтой, дээд боловсролтой албан хаагч), дундаж түвшний төрийн албан хаагч-Justizfachwirt, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, шүүхийн хуягийг бэлтгэдэг тогтолцоо байна.

Хоёрдугаарт, тарифын гэрээгээр ажиллах шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч-justizfachangestellte бэлтгэдэг тогтолцоо юм.

-Манайд эдгээрээс аль тогтолцоог нь нутагшуулах боломжтой бол?

-Манай баг төрийн дундаж түвшний албан хаагч-Justizfachwirt, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч-Justizfachangestellte бэлтгэдэг тогтолцоо, тэдгээрийн онцлог, ялгаа, давуу болон сул талыг голчлон судалсан.Энэ судалгаа "Шүүхийн коллеж" байгуулах ажилд том түлхэц болно.

Justizfachwirtмэргэжлээр суралцагчид Шүүх дэх захиргааны мэргэшсэн албан хаагчийн мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу тухайн төрлийн сургалтыг дагнан эрхэлдэг сургуульд онолын хичээл үздэг болJustizfachangestellteмэргэжлээр суралцагчид суурь хичээлийг Мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу Мэргэжлийн боловсролын төв дээр үздэг. Харин дадлагын хувьд аль аль нь мужийн Дээд шүүх дэх сургалтын хэлтсийн хяналт дор анхан шатны шүүхэд дадлагаждаг юм байна.

Анхан шатны шүүх шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах томоохон бааз болохын хувьд шүүхийн байрны нэг хэсэгт сургалтын заал, танхимыг бэлтгэж, суралцах орчныг маш сайн бүрдүүлжээ.

-Төрийн дундаж түвшний албан хаагч, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн ялгааг тодруулаач?

-Эрх зүйн хувьд Justizfachwirt нь Шүүх дэх мэргэшсэн захиргааны албан хаагчийн тухай хуулиар, Justizfachangestellte нь Мэргэжлийн боловсролын тухай хуулиар зохицуулагддаг. Эхнийх нь 2 жил, хоёр дахь нь 3 жилээр суралцана. Шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийг Мэргэжлийн боловсролын сургууль, сургалтын шүүхэд бэлтгэдэг. Ажиллах статусын хувьд Justizfachwirt төрийн албан хаагч бөгөөд заавал ХБНГУ-ын иргэн байх ёстой. Харин Justizfachangestellte нь тарифын гэрээгээр ажиллах бөгөөд иргэншил хамаардаггүй.

-Эдгээр албан хаагчид төгсөнгүүт шүүхэд ажиллаж, иргэдэд үйлчлэх үү?

-Бид үүнийг судлахаар Хэссэн мужийн Дармштат хотын анхан шатны шүүхэд ажиллаж"Юниор үйлчилгээний нэгж"-тэй танилцсан. "Юниор үйлчилгээний нэгж"-д шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч-Justizfachangestellteнар ажилладаг. Гол онцлог нь эдгээр суралцагчдыг ажлын талбарт нь илүү ойртуулах, дадлагажин ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс шүүх дэх үйлчилгээний нэгжийн жижиг хувилбар байдлаар "Юниор" үйлчилгээний нэгж байгуулсанд оршино.

Тухайлбал, найман долоо хоногийн суурь мэдлэг олгох хичээл үзсэний дараа "Юниор" үйлчилгээний нэгжид ажиллаж эхэлнэ. Суурь мэдлэг олгох найман долоо хоногт зохион байгуулалт, ажлын урсгал, хавтаст хэрэгтэй харилцах, шүүгчийн захирамжийн дагуу хавтаст хэрэгт ажиллагаа хийх, шуудан хуваарилах, програм дээр ажиллах зэрэг хичээлийг судалдаг. "Юниор" үйлчилгээний нэгжид суралцагч багшийн удирдлага дор жинхэнэ хавтаст хэрэгт ажиллагаанд хийж, хянуулаад, шүүхийн үйлчилгээний нэгжид шилжүүлдэг. Дадлагажаад ирмэгц гүйцэтгэж буй чиг үүргийг өөрчилж, хэргийн оролцогчийн хүсэлт, гомдол тэмдэглүүлэх зэрэг өөр ажил хуваарилан өгдөг. Суралцагчид энэ дадлагын зэрэгцээ Мэргэжлийн боловсролын төв дээрх сургалт болон шүүх дээрх танхимын сургалтад хамрагддаг юм билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 24 минутын өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 56 минутын өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 1 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 1 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 1 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 17 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 20 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 21 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 21 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 22 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа Өчигдөр
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай Өчигдөр
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй Өчигдөр