МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН БӨХИЙН БАРИЛДААНД ГАРЬД Н.ГАНБААТАР ТҮРҮҮЛЛЭЭ


Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан Монгол Улсын Төрийн дуулал болж байсан "Эртний сайхан" уртын дуу эгшиглүүлэн эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг барилдааны 3-ын даваанаас эхлэн үзэж сонирхсон юм.

Энэ удаагийн хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЦЕГ-ын "Хүч" биеийн тамир, спортын хороо, "Алтай констракшн" компанийн бөх, Монгол Улсын арслан Э.Оюунболд, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Хантайшир бөхийн дэвжээ, Туушин компанийн бөх, Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, ОБЕГ-ын "Аврагч" спортын хороо, Дүнжингарав бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын заан Б.Батмөнх, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, "Хилчин" биеийн тамир, спортын хороо, Хантайшир бөхийн дэвжээ, Макс группын бөх Монгол Улсын заан Б.Соронзонболд, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, "Хутагтын хүчтэн" бөхийн дэвжээ, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын бөх Монгол Улсын харцага А.Цацавшир нарын зэрэг бөхчууд оролцон уран мэхээ уралдуулан барилдав.

Хүчит 128 бөхийн барилдааны дунд шөвөгт шалгаран барилдсан Улсын заан Б.Батмөнх, Улсын начин Ж.Чулуунбат, Улсын начин Д.Амарсайхан, Аймгийн арслан Э.Ууганбаяр нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд шагнал гардуулж баяр хүргэлээ.

Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Хантайшир бөхийн дэвжээ, Туушин компанийн бөх, Монгол Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" биеийн тамир, спортын хорооны бөх, Монгол Улсын идэр начин Э.Даш үзүүрлэв.

Хүчит бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн болон их шөвөгт шалгаран үлдсэн бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Бахархал" шагнал, алд цэнхэр хадаг гардуулж баяр хүргэлээ.

Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 3 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 3 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 3 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав 19 цагийн өмнө
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа 22 цагийн өмнө
Аймгуудын баяр наадмын тов 23 цагийн өмнө
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ 23 цагийн өмнө
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо 23 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа Өчигдөр
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 2026/06/23
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 2026/06/23
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 2026/06/23