ХААН БАНКНЫ ДӨРВӨН ТООЦООНЫ ТӨВ ЦУСНЫ ДАРАЛТ ХЭМЖИХ БАГАЖ БҮХИЙ БУЛАНТАЙ БОЛЛОО


Манай улсад төдийгүй дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болж, дэлхийд зүрх судасны өвчнөөр жилд 17,5 сая хүн нас барж байна. ДЭМБ-аас цагаасаа эрт зуурдаар нас барах гол шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт хэмээн онцолж байна.

Нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулагч үндэсний тэргүүлэгч банк ХААН Банк нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаараа дамжуулан Шастины нэрэмжит улсын III-р төв эмнэлэгтэй хамтран "Цусны даралт ихсэлтийн эрсэг аян"-г хэрэгжүүлэхээр өнгөрсөн 4-р сард гэрээг үзэглэсэн билээ.

Тус аяны хүрээнд хийгдэж буй томоохон ажын нэг нь ХААН Банкны дөрвөн тооцооны төвд цусны даралт хэмжих багаж бүхий булан байгуулах ажил бөгөөд өнгөрөгч Баасан гарагт ХААН Банкны "Дамба" тооцооны төвд ээлжит буланг нээж ашиглалтад орууллаа. Ингэснээр ХААН Банкны "Дамба", "Баруунхүрээ", "Сонгинохайрхан", "Амгалан" тооцооны төвүүд цусны даралт хэмжих бүхий булантай боллоо.

Нээлтийн үеэр Улсын III-р төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир "Ард иргэдэд тулгамдсан асуудал болоод буй цусны даралт ихсэлтийн эсрэг бодитой ажлыг хамтран хэрэгжүүлж буй ХААН Банкны хамт олонд баярлалаа. Алслагдсан дүүрэгт байрлах ХААН Банкны салбар, тооцооны төвүүдэд цусны даралт хэмжих багаж байршуулсан нь ард иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн бодитой ажил боллоо " хэмээн онцоллоо.

ХААН Банкны Байгууллагын харилцааны газрын захирал С.Ариунцэцэг "Улсын III-р төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй Цусны даралт ихсэлтийн эсрэг үндэсний аяны хүрээнд даралт ихсэлт өвчин, зүрх судасны өвчний тухай олон нийтэд сургалт, сурталчилгааны ажил хийх, мэдээлэл хүргэх үүднээс дөрвөн тооцооны төвд цусны даралт хэмжих багаж бүхий булан байгууллаа. Энэхүү буланг нээснээр харилцагчид банкаар үйлчлүүлэх үедээ цусны даралтаа хэмжиж, хяналт тавин эрүүл мэнддээ анхаарах боломжтой боллоо" хэмээн дурдлаа.








0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 15 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 15 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 16 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 16 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 16 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 17 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 17 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 17 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 18 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   18 цагийн өмнө
УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно 19 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 19 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 19 цагийн өмнө
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 20 цагийн өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 21 цагийн өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 21 цагийн өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 21 цагийн өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 21 цагийн өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг есөд шалгарлаа 22 цагийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 22 цагийн өмнө