Дэлхий нийтэд гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон эмэгтэйчүүдийг хамгаалахын төлөө зүрх сэтгэлээрээ нэгдэж байна. Их Британийн нэгэн бүсгүй найз залуудаа хэрцгийгээр зодуулсан зургаа интернэтэд дэлгэж, уншигчдыг эмзэглүүлэв.
Түүнийг хуучин найз залуу нь хана мөргүүлэн зодож, нүүр рүү нь хагарсан шил шийдэж, баруун нүдийг нь гэмтээжээ. Нүүр, толгойнх нь хэд хэдэн газар урж, зэрлэг махчин шиг аашилсан хэрэгтэн 30 настай Жошуа Россботомд шүүхээс 9 сарын хорих ял оноосон нь дэндүү бага шийтгэл гэж олон нийт шүүмжилж байна.
Хэрэгтэн хохирогчийн толгой дээр хүнд жинтэй керамик ваар хагалсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Гэсэн ч согтуудаа үйлдсэн хэмээн өөрийгөө зөвтгөж, хэрэг гарснаас хойш хохирогч эмэгтэйг хэд хэдэн удаа дарамталсан нь нотлогдсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна