Улс төрд шинэ манлайлагч, шинэ дүр төрх тодруулах “Кандитат” реалити нэвтрүүлэгт салбар бүрийг төлөөлөх 100 оролцож, эхний шатад 49 нь хасагдлаа

О.Шүрэнцэцэг
2024/04/29

Монгол тв-ийн шинэ бүтээл болох “Кандидат” улс төрийн реалити нэвтрүүлэг өчигдөр буюу 4-р сарын 29-нд эхний дугаараа үзэгчдэд толилууллаа.

Улс төрд шинэ манлайлагч, шинэ дүр төрх, шинэ төлөөллийг тодруулах зорилготой Кандидат реалити нэвтрүүлэгт Монгол улсын өнцөг булан бүрээс ирсэн 1000 гаруй хүсэлтээс сонгон шалгаруулж, салбар бүрийг төлөөлөх 100 шилдэг залууг нэвтрүүлэгт оролцуулжээ. Тэд өөрсдийн эрдэм мэдлэг, ур чадвар, туршлагаа сорьж өрсөлдөх бөгөөд шагналын сан 500 сая төгрөг байна.

Кандидат улс төрийн реалити нэвтрүүлэгт гадаад улсад дээд мэргэжил эзэмшсэн Нисэхийн инженер, судлаач, гарааны бизнес эрхлэгч, сумын багш, аймгийн төлөөлөл, тусгай хэрэгцээт иргэдийн эрх ашиг, бүтээмжийн төлөө ажиллаж буй төлөөлөл зэрэг нийгмийн бүх үе шатыг төлөөлөхүйц залуус оролцсныг тэдний танилцуулгаас харж болохоор байна.

Эхний дугаарын сорилт нь асуулт, хариулт. Ингэхдээ өөр өөр сэдвийн тодорхой тооны асуултуудад 100 оролцогч 15 секундын хугацаанд асуултаа уншиж, 15 секундын хугацаанд хариуллаа. Мөн тусгай хэрэгцээт оролцогчдод зориулан брайл үсэгтэй цаасан тест олгожээ. Улс төр, нүүдэлчдийн соёл, дэлхий дахин, танин мэдэхүй зэрэг авхаалж самбаа, мэдлэг шаардсан нийт 100 асуултад 100 оролцогч хариуллаа. Харин энэхүү сорилоос зөвхөн шилдэг 51 оролцогч дараагийн шатад шалгарлаа. 

Парламент бол иргэдийн төлөөлөл. Тэнд нийгмийн давхарга, хүн нэг бүрийг төлөөлөхүйц мэдлэгтэй, мэдрэмжтэй улс төрч байх шаардлагатай гэж иргэдээс авсан судалгааны дүнд дурдагджээ. Гэвч энэхүү хэрэгжилт хангагдахгүй, иргэд төрд итгэх итгэлгүй болсоор тэр хэрээр жил ирэх тусам сонгуульд оролцох залуусын идэвх буурсаар байгааг судалгааны тоо баримтууд илтгэж байна. Нөгөөтэйгүүр улс төр гэх ойлголт иргэдээс хэт хол түвшинд очсон нь ч цөөнгүй судалгаагаар нотлогдож байна. Тиймээс олон нийт дундаас өөрсдийн төлөөлж чадах хүнийг нэвтрүүлгээрээ дамжуулан олохоор Монгол ТВ-ийн хамт олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүргээ биелүүлж ийнхүү хүчтэй шуурга руу эрсдэл дагуулан орж, эхний дугаараа үзэгчдэд хүргэлээ. Харин дараагийн дугаарт эдгээрт залуус баг болж хуваагдан, сонирхолтой бөгөөд ширүүн өрсөлдөөнийг үзүүлэхэд бэлэн болжээ.

Кандидат улс төрийн реалити нэвтрүүлэг долоо хоног бүрийн Мягмар, Ням гарагт 21:00 цагаас үзэгчдэд хүрнэ.
Эхний дугаар фэйсбүүкээр үзэгчдэд шууд хүрсэн бөгөөд та дараах холбоосоор орж үзэх боломжтой:
Facebook холбоос - https://www.facebook.com/mongoltv/videos/2139607779721025
Youtube холбоос - https://www.youtube.com/watch?v=84k6L1VzE6c


3
angry
0
care
1
haha
14
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.193
2024/05/10
0
0
Ene arai hetrenee... erdem surgaya gej reality show hiigeechee... yugaa vh medehgui batsaanuudiin uls turch bolgono ch geh shig... yamar uhaand ni uhna ishig uhsen hunii tolgoid iim zuil ordog bnaa... Chinbat bolih heregtei teneg ohinoo said bolgoson odoo ingej mungu oloh hereg chamd baimaargui hagartalaa bayajaa bi dee... Huduu aj ahuin yamnii buh tom tender, banknii zeel, mongoliin altiig uhasan odoo boli ...
Хариулах
180.149.96.131
2024/04/29
3
0
zaluusiig zuw zuild urialj bga saihan newtruulegtei bolj amraltin udur uzeh ymtai boljee
Хариулах
Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 20 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 20 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20