АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт халдлага гарсантай холбоотойгоор тус улсын эрх баригчид цагаачлалын бодлогодоо хатуу хориг тавих бололтой. Ерөнхийлөгч Доналд Трамп ногоон картны сугалааг үгүй хийх хэрэгтэй гэж үзэж байна. Сугалаагаар АНУ-д ажиллаж, амьдрах эрх авсан хүмүүс террорист халдлагын хэрэгт холбогдох болсон нь ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ. Нөгөө талаар, сугалаа нь дэндүү хоцрогдсон арга барил гэж үзэж байгаа ажээ. Тиймээс азтан тодруулах замаар бус тодорхой шалгууртай, ур чадвартай, чанартай иргэдийг хүлээж авах бодлого хэрэгтэй гэв.
"Ногоон карт" сугалаат хөтөлбөрт дэлхий даяар жил бүр 14 сая хүн оролцож, 50,000 цагаач АНУ-ын иргэн болдог. Уг системийн хуулийг 1990 онд Бүгд Найрамдах Намын ерөнхийлөгч Жорж Буш хууль баталж байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна