БАЯН, ЯДУУ ХҮМҮҮСИЙН ЭРҮҮЛ МЭНД ТЭС ЗӨРҮҮТЭЙ БАЙНА


Их Британийн "Nuffield Trust" хэмээх нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас олон зуун мянган өвчтөний бүртгэл, мэдээллийг нягталж үзээд баян, хоосны ялгаа их байгааг анзаарчээ. Энэхүү судалгаанд ар гэрийн нөхцөл байдал, санхүүгийн орлогоо ил тод тайлагнасан өвчтөнүүдийн мэдээллийг ашигласан байна.

Үүнээс үзвэл, орлого багатай иргэд чихрийн шижин, гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвдөх магадлал 70 хувиар илүү байдаг ажээ. Мөн 24 хүртэлх насны залуу үеийнхнийг судалж үзэхэд орлого багатай айлын хүүхдүүдийн өвдөх магадлал 58 хувь илүү байжээ. Насанд хүрэгчдийн хувьд мөн адил чихрийн шижингээр өвдөх магадлал 93 хувь илүү гарчээ.

Ялангуяа, сүүлийн 10 жилд баян, хоосны ялгаа улам нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт тэгш бус байдал зонхилох хандлага ажиглагдсан байна. Тиймээс нийгмийн эрүүл мэндэд анхаарч, тусламж үйлчилгээг сайжруулах нь дэлхий нийтийн асуудал болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 10 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 11 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 11 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 12 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 12 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 12 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 13 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 13 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 13 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   13 цагийн өмнө
УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно 14 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 14 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 14 цагийн өмнө
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 16 цагийн өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 16 цагийн өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 16 цагийн өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 16 цагийн өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 16 цагийн өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг есөд шалгарлаа 17 цагийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 17 цагийн өмнө