ЦАЛИНТАЙ ЭЭЖ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД


ЦАЛИНТАЙ ЭЭЖ хөтөлбөрт хамрагдах иргэдийн БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ Жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдах иргэн: өргөдөл; 1 хувь зураг; иргэний үнэмлэх, хуулбарын хамт; баг, хорооны Засаг даргын тодорхойлолт; жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт. Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах иргэн: өргөдөл; 1 хувь зураг; иргэний үнэмлэх, хуулбарын хамт; хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт; хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт; Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт; Ихэр хүүхдийн тэтгэмжид хамрагдах иргэн: өргөдөл; иргэний үнэмлэх хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар; хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт; ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт; баг, хорооны Засаг даргын тодорхойлолт; гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт. Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдах иргэн: өргөдөл; 1 хувь зураг; нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт; баг, хорооны Засаг даргын тодорхойлолт; хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/; нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр. ТЭТГЭМЖИЙГ ХҮСЭЛТ ГАРГАСАН САРААС ЭХЛЭН ОЛГОНО. ТЭТГЭМЖИЙГ НӨХӨН ОЛГОХГҮЙ. САР БҮР ОЛГОХ ТЭТГЭМЖИЙГ ТУХАЙН САРЫН 20-НООС ХОЙШ, УЛИРАЛД ОЛГОХ ТЭТГЭМЖИЙГ ТУХАЙН УЛИРЛЫН СҮҮЛИЙН САРЫН 20-НООС ХОЙШ ТУС ТУС ОЛГОНО.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 19 минутын өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 36 минутын өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 40 минутын өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 1 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 2 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 2 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 3 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 3 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 18 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 23 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27