УТААНЫ ЭСРЭГ ХАМТРАХЫГ ХҮСЧЭЭ


Засгийн газар төрийн албаны тогтвортой байдлыг хангах, хууль дээдлэн сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олж авч, тэднийг дэмжин, эрх ашгийг нь хамгаалах, хуулийн давхардал, зөрчлийг арилгаж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг зорьж байгааг тэмдэглэлээ.

Эдийн засгийн тэргүүлэх салбар болох хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэр, уул уурхай, худалдаа, аялал жуулчлал, дэд бүтцийн салбараа хөгжүүлж, өрсөлдөх чадвараа сайжруулахыг зорьж байгааг хэлэв.

Мөн түүхий нүүрсний хэрэглээг хориглож, гэр хорооллыг орон сууцжуулах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, байшин үйлдвэрлэх болон барилгын материалын үйлдвэрийг дэмжих зэргээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дэвшилтэт технологи бүхий аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриаллаа.Уулзалтад оролцогчид татварын нэмэгдэл, уул уурхайн салбартай холбоотой хуулийн өөрчлөлт, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг ашигтай ажиллуулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл энэ онд юунд голлон анхаарах талаар сонирхож байв.

Америкийн худалдааны танхим нь хоёр улсын бизнесийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 23 минутын өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 1 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 4 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 4 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 5 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 6 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр