ЗАСГИЙН ГАЗАР ЦАХИМ ШИЛЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ТӨСЛИЙГ ИРЭХ ОНООС ХЭРЭГЖҮҮЛНЭ


"Төрийн цахим шилжилт" сэдэвт хэлэлцүүлэг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт төр, банк, санхүү, үүрэн холбооны оператор компанийн төлөөлөл оролцон мэдээллийн технологийн тусламжтайгаар улсаа хөгжлийн шинэ шатанд гаргах, үүний тулд төрийн бодлого, стратеги ямар байх болон оновчтой шийдлийн талаар ярилцлаа. Мөн суурь мэдээллийн систем, цахим албан хэрэг хөтлөлт, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажил, цахим шилжилт хийснээр иргэд, аж ахуйн нэгжид ямар ашигтай талаар хэлэлцэв.

Хэлэлцүүлгийг Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нээж үг хэлэв.

Тэрээр "Монгол Улсын Засгийн газар мэдээллийн технологийн тусламжтай хэрэгжүүлэх шинэчлэл, хөгжлийн шинэ шатанд гарах, хүрэх арга замаа "Цахим шилжилт" гэж товчоор нэрлэсэн. "Цахим шилжилт" стратегийг Засгийн газар өөрөөсөө, төрийн байгууллагуудаас эхэлж, ирэх жилээс төсөл хэрэгжүүлнэ. Үр дүнд нь иргэд төрийн үйлчилгээний ихэнхийг цахимаар авдаг болж, энэ хэрээр авлига, хээл хахууль, хүнд суртал арилна. Төр иргэддээ ил тод, шударга, шуурхай үйлчилж, тэдний төлөө гүйх ёстой" гэлээ.

Өнгөрсөн он жилүүдэд Засгийн газраас цахим шилжилт хийх бэлтгэлээ хангаж, суурийг нь бүрдүүлсэн ч иргэд, олон нийтийн хүсэн хүлээж байгаа үр дүнд хүрээгүй байна. Иргэд төрийн үйлчилгээ авахын тулд тухайн байгууллагад заавал очдог, энэ хэрээр цаг хугацаа зарцуулж, үйлчилгээнд нь бухимдан, сэтгэл дундуур байх хандлага багагүй бий.

Мэдээллийн технологийг төрийн үйлчилгээндээ нэвтрүүлж амжилт олсон орнуудыг Гүрж, Эстони, БНСУ, Сингапур тэргүүлдэг байна. Дээрх улс иргэн төвтэй төрийн цахим үйлчилгээ бий болгосноор авлига, хээл хахуулийг эрс бууруулж, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлжээ.

Манай улсын цахим хөгжлийн индекс дэлхийн дунджаас дээш гарч чадахгүй, зарим жил буурах хандлагатай учир Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган "Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөл" байгуулж, даргаар нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг томилсон юм. Энэ зөвлөл төрийн үйлчилгээг иргэн төвтэй, нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх, цахим шилжилттэй холбоотой зорилтыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, мэдээллийн технологийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 12 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 12 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 13 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 13 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 13 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 14 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 14 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 14 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 15 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   15 цагийн өмнө
УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно 16 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 16 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 16 цагийн өмнө
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 17 цагийн өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 17 цагийн өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 17 цагийн өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 18 цагийн өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 18 цагийн өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг есөд шалгарлаа 18 цагийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 19 цагийн өмнө