ЖОЕЛ ЭМБИЙД ЗҮҮН НҮДЭНДЭЭ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭНЭ


Филадельфи 76 багийн төвийн тоглогч Жоел Эмбийд Лхагва гарагт Нью Йорк Никс багийн эсрэг хийсэн тоглолтын үеэр зүүн нүдэндээ гэмтэл авч тоглолтыг орхисон билээ. Өчигдөр Жэфферсоны эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэхэд зүүн нүдний ухархайн яс цуурсан гэсэн онош гарчээ. Улмаар зайлшгүй мэс засал хийлгэх шаардлагатай болсон байна.

Түүний талбайдаа эргэн ирэх хугацаа нь тодорхойгүй байгаа хэдий ч ийм төрлийн бэртэл гэмтэл эдгэхэд ихэвчлэн 2 - 4 долоо хоногийн хугацаа шаардагддаг ажээ. Тиймээс Жоел Эмбийд үлдсэн цөөхөн хэдэн улирлын тоглолтуудад оролцохгүй нь тодорхой боллоо. Цаашлаад плэйоффын эхний шатыг ч өнжиж магадгүй болоод байна.

Филадельфи 76 багийн залуу төвийн тоглогч Жоел Эмбийд 22.6 оноо, 11.0 самбараас бөмбөг авалт, 3.2 оновчтой дамжуулалт, 1.8 блок дунджилж байгаа юм. Түүний баг 44 хожил, 30 хожигдолтойгоор дорнод бүсийн 4 дүгээр байранд бичигдэж байгаа билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 1 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 1 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 2 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 3 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 3 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 22 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 22 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна 2025/06/29