Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт тамирчин Жигжидийн Мөнхбат агсантай салах ёс гүйцэтгэх ёслол Спортын төв ордонд боллоо. Ж.Мөнхбат Монголын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны медалийг эх орондоо авчирч байсан юм. Тодруулбал, 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Тэрээр үндэсний их баяр наадамд зургаан удаа түрүүлсэн эгэлгүй хүчтэний нэг байв
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна