АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААР 4, 9-ӨӨР ТӨГССӨН БОЛ ЭНЭ САРД ТАТВАРАА ТӨЛНӨ


Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой.

Иргэн та ч гэсэн цаг заваа хэмнэж www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар,

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 23 минутын өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 27 минутын өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг ест шалгарлаа 51 минутын өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 1 цагийн өмнө
​Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа 1 цагийн өмнө
Ипотекийн зээлийг 1.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлснээр 10 мянган айл өрх хамрагдах боломжтой 1 цагийн өмнө
“КАНДИДАТ” улс төрийн реалити нэвтрүүлгийн 2 дахь дугаар оролцогчдыг сорихоос гадна үзэгчдэд улс төр, сонгуулийн мэдлэг олгохуйц болжээ 2 цагийн өмнө
Баялгийн санд төвлөрсөн эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулахыг даалгалаа 2 цагийн өмнө
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ 2 цагийн өмнө
Нийслэлд 25 хэмийн дулаан байна 3 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн төрсөн ах, дүү сонгогдох эрхтэй Өчигдөр
Ж.Энхбаяр: Бид аюулыг тойрч гарах, нүүр тулбал даван туулж, тэсэж үлдэх цаг ирсэн Өчигдөр
Д.Цогтбаатар: Шүүхээр бүх хэргийг нээлттэй хэлэлцдэг болох хуулийн төсөл өргөн барина Өчигдөр
Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд 100 гаруй гэрч дуудна Өчигдөр
О.Батсүх: Б.Ганзоригийн яллагдагчаар татагдсан нь Л.Чинбаттай ямар ч хамааралгүй Өчигдөр
Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ Өчигдөр
О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ Өчигдөр
126: АН-ын шинэ горилогчдын жагсаалтыг Х.Эрдэнэбаатар үргэлжлүүлж байна Өчигдөр
Гурилын импортод квот тогтоохгүй байх зөвлөмжийг гаргалаа Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно Өчигдөр