“КАНДИДАТ” улс төрийн реалити нэвтрүүлгийн 2 дахь дугаар оролцогчдыг сорихоос гадна үзэгчдэд улс төр, сонгуулийн мэдлэг олгохуйц болжээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Сонгуулийн жил бол иргэд, олон нийт, уншигч, үзэгчдийн ухаанаа уралдуулж, хамгийн хэрсүү байх ёстой үе. Сонгуультай жил бүр тухайн улсын хэвлэлийн эрх чөлөө ч давхар шалгагдах нь бий.

Тэгвэл Монгол ТВ-ийн зүгээс нийгмийн бодит төлөөлөл болж чадах улс төрийн цоо шинэ дүр төрх тодруулах, тэднийг олон нийтэд таниулах зорилго бүхий “Кандидат” улс төрийн реалити нэвтрүүлгийн 2 дахь дугаараа үзэгчдийн хүртээл болголоо. Энэ дугаар нь зөвхөн оролцогчдод томоохон сорил болоод зогсохгүй үзэгч тэр дундаа залуучуудад улс төр, сонгуулийн үйл явцын тодорхой мэдлэг олгох дугаар болсныг онцлууштай.

Эргэн сануулбал, Монгол улсын өнцөг булан бүрээс 500 гаруй залуус нэвтрүүлэгт оролцох хүсэлтээ өгснөөс салбар бүрийг төлөөлөхүйц 100 залуус шалгарч эхний дугаарт өрсөлдсөн. Тэд мэдлэг, авхаалж самбаагаа шалгасан 100 асуултад хариулж 49 оролцогч хасагдан, 51 оролцогч дараагийн шатад шалгараад байсан.

Тэгвэл Кандидат улс төрийн реалити нэвтрүүлгийн 2 дахь дугаар жинхэнэ улс төрийн мэдлэг, ур чадварын ширүүн өрсөлдөөн болж нөгөөтэйгүүр оролцогчдын багаар хамтран ажиллах, манлайлах чадварыг шалгажээ. Учир нь оролцогчид энэ даалгаварт нэг баг болж ажиллахын тулд багагүй үл ойлголцолыг даван туулж байсан бол зарим нь мэдлэг, ур чадвараараа манлайлж байсан юм.

2-р шатад шалгарсан 51 залуусыг 5 баг болгон хувааж, баг тус бүрт Улс төрийн нам үүсгэн байгуулах даалгавар өглөө. Багууд намын бүтэц, тогтолцоогоо тодорхойлон намын болон сонгуулийн товч мөрийн хөтөлбөр боловсрууллаа. Боловсруулсан мөрийн хөтөлбөрөө сонгуулийн насны 100 үзэгчид 30, 30 минутын хугацаатайгаар танилцуулсан юм. Мэдээж улс төр бол нийгмийн бүх үе шатад хүртээмжтэй, асуудлыг тэгш шийдвэрлэх боломжит байх ёстой учир ажил мэргэжил, үзэл бодлын хувьд өөр өөр үзэгчдийг сонгожээ. Улмаар бүх багууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж дууссаны дараа үзэгчид сонгуулийн шинэ хуулийн дагуу нам болон оролцогчдод санал өгөх хэлбэрээр энэ удаагийн даалгавар явагдсан юм.

Нэвтрүүлгийн оролцогчид салбар бүрийн төлөөлөл гэдгийг дахин онцлох нь зүйтэй. Тиймээс оролцогчид шууд намын болоод сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулахад хүндрэлтэй учир нэвтрүүлгийн зүгээс улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, хүний эрх, хөгжил зэргээр зөвлөгөө өгөх менторуудыг тусгайлан бэлтгэжээ. Тус дугаарын ментороор:

  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Монгол улсын шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, хуульч Х.Номингэрэл
  • МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн профессор, доктор, стратеги академийн захирал, улс төр судлаач Д.Бумдарь
  • МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цэвэлмаа
  • Хүний эрхийг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Болорсайхан нар ажиллажээ.

Мөн намуудын даалгаварын биелэлтийг мэргэжлийн экспертүүд болох

  • ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн С.Санасэр
  • Ардчилсан намын Дэд дарга Ц.Жадамбаа
  • Монгол ардын намын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар нар үнэлэлт, дүгнэлт хийсэн байна.

Үзэгчдээс хамгийн олон санал авсан цор ганц баг ялагчаар тодорч үлдсэн 4 багаас экспертүүдийн үнэлгээ болон санал хураалтын дүнгээр хасагдах оролцогчийг сонгожээ.

Ингээд шинэлэг шийдэл санаа бүхий мөрийн хөтөлбөр танилцуулсан ХИТ нам 2-р даалгаврын ялагчаар тодорсон байна.

Сонгогчдын саналын үр дүнгээр Эрх ба Хөгжил намаас хамгийн бага санал авсан дараах кандидатууд хасагдлаа.

Тэдний хувьд танилцуулгаа цагтаа багтааж чадаагүй, намын бүх гишүүд төлөвлөгөөний дагуу танилцуулгаа хийж амжаагүй нь энэхүү үр дүнд хүргэсэн гэж экспертүүд дүгнэлээ.

 

Сонгогчдын саналын үр дүнгээр Хөгжилд Ухаалаг намаас дараах кандидатууд хамгийн бага санал авсан тул хасагдлаа.

Намын бүх гишүүдэд өөрсдийгөө илэрхийлж мөрийн хөтөлбөрөө танилцуулах боломж олгоогүй нь энэ үр дүн гарах шалтгаан болсон гэж экспертүүд үзлээ.

Сонгогчдын саналын үр дүнгээр Тэгш боломж намаас хамгийн бага санал авсан дараах кандидатууд хасагдлаа.

Тэгш Боломж намын кандидатуудыг даалгаврын Экспертүүд тодорхой шийдэл яриагүй, санал өгсөн иргэдэд сонгогдох хангалттай шалтгаан үлдээгээгүй гэж дүгнэжээ.

Сонгогчдын саналын үр дүнгээр НЭГ намаас хамгийн бага санал авсан дараах кандидатууд хасагдлаа.

Тэдний мөрийн хөтөлбөр дэвшилтэт зүйлгүй байсан нь хамгийн том сул тал нь болсон гэж экспертүүд үзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 57 минутын өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 1 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 2 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 3 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 3 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 18 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 18 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 19 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 20 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 21 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 23 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр