СҮЛЖЭЭНИЙ ЗАЛИЛАНГААР 35 МЯНГАН ИРГЭН 56 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОХИРСОН


Улсын мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Эрхэмбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

–Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр сүлжээний луйврын аргаар хэдэн хүн, хэр их мөнгөөр хохироод байна вэ?

-Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн байцаах алба хамтран энэ сарын 11- 25-ны өдрийн хооронд Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна. Сүүлийн үед пирамид тогтолцооны луйврын арга ашиглаж "Сүлжээний бизнес" нэрийн дор бусдыг залилах гэмт хэрэг их гарч байна. Монгол Улсад бүртгэгдсэн сүүлийн гурван жилийн нийт гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад залилах гэмт хэрэг 2016 онд 7.9, өнгөрсөн жил 9.2 хувийг эзэлж байсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар 12.7 хувьд хүрсэн нь энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тусам өсч байгааг харуулж байна.

Сүүлийн жилүүдэд шууд борлуулалтын худалдаа нэрээр халхавчилж олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаар бараа бүтээгдэхүүн худалдан боруулах болон хөрөнгө оруулалтын сангийн нэрийдлээр хууран мэхэлж хохироох шинжтэй хууль бус үйлдлийг олон төрлийн арга хэлбэрээр цахим мэдээллийн сүлжээ ашиглаж олон нийтэд хүргэн "Сүлжээний бизнес" нэрийн дор гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүд иргэдийг төөрөгдүүлж залилах явдал газар авч үүний улмаас хохирсон иргэдийн тоо өсч байна. Тухайлбал, пирамид хэлбэртэй сүлжээний залилангаар 35 мянган иргэн 56.5 тэрбум төгрөгөөр хохирсон. Ийнхүү пирамид тогтолцооны аргаар залилах үйлдэл газар авч иргэдийн санхүүгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа учраас урьдчилан сэргийлэх шаардлагатай. Үүнд иргэдээс гадна цагдаагийн байгууллага анхаарал хандуулж ажиллаж байна.

–Сүлжээний луйврын арга нарийсч, шинэ төрөл хэлбэрээр иргэдийг залилах болсон гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага өгсөн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Пирамид тогтолцоо­ны аргаар ашиг хонжоо олж байгаа нь бизнес цэвэр луйврын шинжтэй учраас дэлхий нийтээр хориглож байна. Пирамид луйварт дахин дахин итгээд байгаа шалтгаан нь нэрээ өөрчилдөг, өндөр цалин урамшуулал амладаг, бараа бүтээгдэхүүнээр өнгөлөн далдлагдсан хэлбэрт шилжиж арга нь улам нарийсч байна. Өндөр үр ашиг, өгөөж ногдол амлахад иргэд эргэн тойрны хүмүүсээ татан оруулдаг. Энэ мэтчилэн үргэлжилсээр эцэстээ гишүүнээр элсэх хүнгүй, эргэлтийн бараа бүтээгдэхүүнгүй учир луйврын пирамид нурдаг. Үүнээс иргэдэд хялбар аргаар мөнгө олох, өсгөх сэдэл санааг төрүүлдэг. Иргэд луйварт хууртаж машин , орон сууцаа барьцаанд тавьж, эд зүйлээ ломбардаж гишүүнээр элсч байна.

–Сүлжээнд элссэн иргэд урамшуулал, цалин авч амжилтад хүрэх мэтээр нийтлэг ойлгодог шүү дээ?

-Пирамид тогтолцоо­ны луйврын аргаар бусдаас мөнгө төвлөрүүлж түүнээс урамшуулал, цалин зэргээр ашиг хүртэж байгаа хүмүүс хэзээ ч амжилтад хүрч байгаагүй. Гишүүнчлэл тасралтгүй нэмэгдэж байхад ашигтай, цалин­тай, орлоготой мэт байвч удаан хугацаанд үргэлж­лэхгүй. Бодитой бараа бүтээгдэхүүн үйлд­вэрлэхгүй учир эргэлтгүй болж пирамид нурдаг.

–Иргэд урьдчилан сэргийлэх талын мэдлэг, мэдээллийг хаанаас авах вэ?

-Үр өгөөж нь хэр бодитой, математик тооцооллоор хэр үндэслэлтэй зэрэг бодит мэдээллийг авахын тулд энэ талын мэдлэг, мэдээлэл бүхий хүнээс асууж нягтлах хэрэгтэй. Мөн хуульчаас зөвлөгөө авч санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх нь сүлжээний луйвраас өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ сэргийлэх боломжтой.

2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуульд Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэргийг хуульчилсан. Энэ төрлийн гэмт хэрэгт Мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол 5-12 жилийн ял шийтгэхээр хуульчилсан. Тиймээс цагдаагийн байгууллага гэмт хэрэг үйлдэгдсэний дараа биш урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж байна.

Зууны мэдээ
С.Уянга


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 7 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 7 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 8 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 8 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 8 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 9 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 9 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 9 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 10 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   10 цагийн өмнө
УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно 11 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 11 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 11 цагийн өмнө
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 12 цагийн өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 12 цагийн өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 12 цагийн өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 13 цагийн өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 13 цагийн өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг есөд шалгарлаа 13 цагийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 14 цагийн өмнө