ГОВЬ-АЛТАЙН ЗАСАГ ДАРГА ОРЛОГЧОО ЗОДОЖ ГЭМТЭЭЖЭЭ

Admin
22 цагийн өмнө

Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм орлогч дарга В.Рэнцэндоржийгоо гарыг нь хугартал гэмтээсэн "хурган зодоон" энэ сарын 9-ний орой Central Tower-ийн 17 давхарт нэгэн VIP өрөөнд болжээ. Энэ үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд С.Гансэлэмийн хамт байсан бөгөөд түүнийг орлогчоо зодох үед хориглоод дийлээгүй гэнэ. Хохирч үлдсэн В.Рэнцэндорж нь одоогоор нэгэн хувийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд өчигдөр өмгөөлөгч авсан, хуулийн байгууллагад гомдол гаргахаар төлөвлөж байгаа аж.

Тэдний маргааны шалтгаан нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараах орон нутгийн удирдлагыг сонгох асуудлаас үүдэлтэй байж. Сонгуулийн дараа тус аймаг дахь МАН-ын хорооны дарга В.Рэнцэндоржийг Засаг даргаар томилогдох нь гэсэн хүлээлттэй, энэ шийдвэр нь аймгийн ИТХ-аар баталгаажсан байтал тухайн үеийн Ерөнхий сайд томилоогүй аж. Харин С.Гансэлэмийг дэвшүүлж, Засаг даргаар томилсон байна.

Энэ бүхнээс үүдэн "анх тохирсон хоёр жилийн хугацаа нь болчихсон, одоо В.Рэнцэндоржийг Засаг даргаар томилох ёстой" гэсэн агуулгатай шаардлага хаврын улс төртэй хамт хүчээ авч эхэлжээ. Яг ийм үед яагаад аймгийн Засаг дарга нь, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хамт орлогч даргаа дуудаж уулзаад зодоон цохиондоо хүрчээ. Ямартай ч энэ асуудал хуулийн байгууллагад шалгагдахаар болсон байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Баттулга: Залуус эх орондоо амьдрах аргагүйдээ харийн улсад очиж, хөөгдөөд ч хамаагүй тэндээ амьдрах гэж зүтгэж байна 15 цагийн өмнө
​ ''Алтай констрашн'' компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усыг цутгажээ 16 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Уналтын доод цэгээ үзчихсэн хүн айх айдасгүй болдог юм билээ 17 цагийн өмнө
Залуу зохиолч Э.Миеэгомбо: Залуус хэлбэр хөөхөөс илүүтэй ном уншдаг болмоор байна 19 цагийн өмнө
Г.Очирбат: Ээждээ ''хүү нь олон пүүстэй болно'' гэсэн амлалтаа амьд ахуйд нь харуулж чадаагүйдээ харамсдаг 19 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг Өчигдөр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонголоо Өчигдөр
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогдлоо Өчигдөр
СЕХ: Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Өчигдөр
В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулна Өчигдөр
 ТАНИЛЦ: Ирээдүйд өвлөгдөх соёлын салбарын бүтээн байгуулалтууд Өчигдөр
Эхлээд хүнээ шүтье! Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүс дараах зөвлөмжийг анхаараарай Өчигдөр
"Харуул алтай" хотхоноос "Да хүрээ" гудамж хүртэлх замыг хаана Өчигдөр
Б.Уянга: Монгол Улс анхны геопаркаа ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ажиллаж байна 2024/05/17
Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой СЕХ-ноос мэдэгдэл гаргалаа 2024/05/17
“Цахим эрүүл мэнд” төслөөс хулгайлагдсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн төлүүлэхээр боллоо 2024/05/17
“Газар хөдөлж байна гэж бодтол дээд айл даацын ханаа нураачихсан байсан” 2024/05/17
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох хүмүүсийн анхааралд 2024/05/17