​ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИ ИРГЭДЭД НОГДОЛ АШИГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ ГЭВ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийг Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт жагссанд тус компанийн удирдлагуудад болон олон зуун ажилтанд нь баяр хүргэв. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэнгийн танилцуулгад дурдагдсанаар тус компани өнөөдрийн байдлаар 15 тэрбум зарласан хувьцаатай бөгөөд 12 тэрбумыг нь гаргасан байна. Гаргасан хувьцааны 85 хувь нь төрийн мэдэлд, 14.6 хувь нь буюу 2.511 сая гаруй хувьцаа иргэдэд, 0.06 хувь нь аж ахуйн нэгж байгууллагад байгаа гэлээ. Мөн тус компани 2017 оны санхүүгийн жилд татварын дараах цэвэр ашигтай 461.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Тэдний танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хувилбарыг дэвшүүлсэн бөгөөд иргэдэд ногдол ашиг хуваарилах ёстой гэж үзэж буйгаа хэллээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, "Орон нутгийн өмчит жижиг "Таван-толгой" компани 90 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна. Гэвч "Эрдэнэс-Тавантолгой" ХК 461.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан мөртлөө ногдол ашиг хуваарилах тал дээр хойрго хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Та бүхэн ногдол ашиг олгох хувилбар гаргасан юм байна. Гэхдээ нэг хүнд 3000 орчим төгрөг гэж байна. Ийм байж болохгүй. Тиймээс би ч гэсэн өөрийн зүгээс хувилбар дэвшүүлж байна. Өнөөдөр иргэдэд хувьцааны 14.6 хувь нь байгаа юм байна, энэ хувийг өсгөж 100 хувь болгох ёстой. Энэ хуулийг төслийг би удахгүй УИХ-д өргөн барина. УИХ-аар энэ хуулийг баталчих юм бол 3000 төгрөгний ногдол ашиг биш 300 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах тухай яриад сууна. Бүх иргэддээ энэ хувьцааг 100 хувь өгөхөөр УИХ шийдсэн тохиолдолд сонгуулийн үед надад захиас даалгавар болгож өгсөн өр тэглэх тухай асуудал л гэхэд хэдхэн жилийн ногдол ашгаар шийдэгдэх боломжтой. Үндсэн хуулийн 6.1 –д заасан "Байгалийн баялаг ард түмний өмч" гэдэг заалт ч жинхэнэ утгаараа хэрэгжинэ. 2007 онд Тавантолгойн ордыг 100 хувь гадныханд өгөх гэж байсныг МоАХ-ныхон жагсаал цуглаан хийж байж 96 хувийг нь төрийн мэдэлд авахуулсан, хоёрт 2015 онд Засгийн газар Тавантолгойг 60 жилээр өгч явуулах гэж УИХ-ын нэр бүхий 40 гишүүн хамтарч авч үлдсэн шүү. Гуравдугаарт, байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзээд сонгогчдын олонхи нь намайг дэмжсэн учраас би ногдол ашиг тараа гэж хэлж байгаа юм. Түүнээс бид танай компанийн аж ахуйн үйл ажиллагаанд оролцоогүй." гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 25 минутын өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 39 минутын өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 19 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 19 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 21 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 21 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 22 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 23 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 23 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 23 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28