МОНГОЛЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ “В” ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ


Стандард энд Пүүрс (S&P) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хийсэнтэй холбогдуулан энэхүү мэдээг гаргажээ.

1. Эс энд Пи агентлагийн үнэлгээ

Стандард энд Пүүрс (S&P) агентлаг нь Монгол Улсын i) урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B-", төлвийг "Тогтвортой" хэвээр, ii) богино хугацааны зээлжих зэрэглэлийг "В" хэвээр үлдээсэн байна. Тус агентлагаас Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр үлдээхэд дараах хүчин зүйлс нөлөөлжээ. Үүнд:

Төсвийн тэнцэлд түүхий эдийн үнийн өсөлт эерэгээр нөлөөлж, сүүлийн 12 сарын хугацаанд төсвийн зарцуулалт илүү хатуу хяналттай байсан боловч МУ-ын төсвийн санхүүжилт эмзэг хэвээр байна.

Зээлжих чадавх сүүлийн үед сайжирсан хэдий ч институцийн болон бодлогын орчноос шалтгаалан сул хэвээр байна. Монгол Улсын эдийн засаг 2017 онд хурдацтай өссөн, мөн хөрөнгө оруулалт болон уул уурхайн үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр ирэх жилүүдэд бодит ДНБ-ий өсөлт өндөр гарах хүлээлттэй байгаа. Гэхдээ Монгол Улсын бодлого боловсруулагч байгууллагууд сайн төлөвшөөгүй байгаа болон орлогын түвшин харьцангуй бага байгаа нь үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн. Мөн Монгол Улсын эдийн засаг өндөр хэлбэлзэлтэй байгаа нь бодлого боловсруулагчдад ихээхэн бэрхшээл учруулсаар байна.

Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдийн өргөжилт, хөрөнгө оруулалт болон хэрэглээний өсөлтийн нөлөөгөөр 2018-2021 онд Монгол Улсын эдийн засаг дунджаар 5.5 хувиар өснө гэж тооцоолж байна. Түүнчлэн 2018 онд эдийн засаг 5.0 хувиар өснө гэж төсөөлсөн нь Мүүдиз агентлагийн төсөөллөөс даруй 1.2 хувиар өндөр байгаа юм. "Оюу толгой" болон "Tаван толгой" зэрэг мега төслүүд нь Монгол Улсын орлогын түвшинг их хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой хэдий ч, нөгөө талаар эрсдэл байсаар байгаа тул тэдгээр эрсдэлүүдийг шинжилгээндээ хамруулсан.

Монгол Улсын Засгийн газар 2017 оны дөрөвдүгээр улиралд өр төлбөрийн менежментийг амжилттай хэрэгжүүлж, 2018 оны нэгдүгээр сард төлөх байсан бондын төлбөрийн эргэн төлөлтийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улс сүүлийн жилүүдэд тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг үл харгалзан дэлхийн зах зээлээс санхүүжилт босгох чадвартай байгааг харуулж байна.

Манай улсын төсвийн гүйцэтгэл 2017 онд ихээхэн сайжирсан ч түүхий эдийн үнээс шууд хамааралтай, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй хэвээр байгаа тул тэдгээр эрсдэлүүдийг мөн тооцсон. Нөгөөтээгүүр Засгийн газрын болон гадаад өрийн хэмжээ өндөр байгаа нь зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж байна.

Монгол Улсын урсгал дансны алдагдлын хэмжээ ихсэж, ДНБ-д эзлэх хувь 2018-2020 оны хооронд хоёр оронтой тоонд хүрэхээр байгаа нь гадаад секторын нөхцөл байдал эмзэг байгааг харуулж байна.

Гэхдээ 2017 онд Төв банкны гадаад валютын албан нөөц (ГВАН) их хэмжээгээр өссөн нь зээлжих зэрэглэлд эерэг нөлөө үзүүлсэн. ГВАН өссөн нь гадаад эрэлт сэргэсэн, гадаад худалдааны нөхцөл сайжирсан, донор орнуудаас орж ирэх санхүүгийн урсгал нэмэгдсэн зэргээс үүдэлтэй юм. ОУВС-ийн хөтөлбөрийн дагуу Монголбанк нь ирэх жилүүдэд валютын нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарлаа үргэлжлүүлэн хандуулна гэдэгт итгэлтэй байгаа.

Эцэст нь активын чанарын үнэлгээ (AQR) амжилттай хийгдэж дууссан ба гарсан үр дүнгээр банкны секторын шаардлагатай хөрөнгийн хэмжээг тогтоосон нь ахиц дэвшил хэмээн үнэлсэн.

2. Эс энд Пи агентлагийн Монгол Улсад өгсөн зээлжих зэрэглэлийн үнэлгээний оноо:

3. Зээлжих зэрэглэлийг цаашид бууруулах/дээшлүүлэх үндэслэл:

Дээшлүүлэх: Оюу толгой, Таван толгой зэрэг уул уурхайн мега төслүүдийн хэрэгжилт хүлээлтээс өндөр байж, цаашлаад түүхий эдийн үнэ өсөх, гадаад эрэлт их байх зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт дараагийн нэг жилийн хугацаанд тус агентлагийн төсөөллөөс давсан тохиолдолд зээлжих зэрэглэлийг сайжруулах боломжтой.

Бууруулах: Монгол Улсын макро эдийн нөхцөл байдал бодитоор муудсан тохиолдолд, зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулах эрсдэлтэй. Тухайлбал, гадаад секторын болон төсвийн байдал ихээхэн муудвал Засгийн газрын өрийн эргэн төлөх дарамтыг нэмэгдүүлнэ. Гэхдээ тус агентлаг зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийхдээ ирэх 12 сарын хугацаанд дээрх сөрөг нөхцөл байдал үүсэх магадлал маш бага гэж үзсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 17 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 18 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 19 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 20 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 20 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 21 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 21 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 22 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 23 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр