ТУУЛ ГОЛЫН ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ХУУЛЬ БУСААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА


УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдөр /2018.05.02/ иргэдийн өргөдлийн дагуу Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдалтай танилцлаа.


Өргөдлийн байнгын хороо нь Туул голын бохирдлын асуудлаар 2016 онд ажлын хэсэг байгуулан Байнгын хорооны хэлэлцүүлэг, хурлыг удаа дараа зохион байгуулж, Туул голыг бохирдуулж буй хүчин зүйлүүдийг тодорхойлон Монгол Улсын Засгийн газар болон холбогдох яам, нийслэлд үүрэг өгч ажиллаж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Туул голын эргийн дагуу онцгой, энгийн тусгай хамгаалалтын бүсэд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэрийн дор тусгай зөвшөөрөл авч бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 52 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар зарим аж ахуйн нэгж, байгууллага нь Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар байна.

Тухайлбал, Их тэнгэрийн амны хойно Туул голын эргийн дагуух 5-6 орчим га газарт хашаа хатган дотор нь амины орон сууц барьж байна. Анх 2008 онд аялал, жуулчлалын зориулалтаар Бага тэнгэрийн аманд 3 га газрын зөвшөөрөл олгогдсон боловч амины орон сууц бариулж буй этгээд нь хууль зөрчин газрыг дур мэдэн баруун тийш тэлэн өнөөдөр орон сууц бариулж байна. Өргөдлийн байнгын хороо холбогдох яам, агентлаг, нийслэлд үүрэг, чиглэл өгч тус газарт зориулалтын бус үйл ажиллагаа явуулахыг зогсоох шийдвэрийг 2017 онд гаргуулж, зөвшөөрлийг нь цуцлуулсан. Гэтэл өнөөдөр газар дээр нь танилцахад барилгын ажил ид өрнөж байлаа.


Газар дээр нь ажилласан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг дараах байр суурь илэрхийлэв, "Энэ асуудлыг Төрийн ордонд ярих бус газар дээр нь ажиллаж, шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Монгол Улсад төр гэж байдаг бол хуулийг хэнбугай ч хэрэгжүүлэх үүрэгтэй. Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй асуудлыг холбогдох газарт мэдэгдэж, шийдвэрлүүлэх болно.

Өнөөдөр Өргөдлийн байнгын хороо холбогдох яам, газартай хамтран ажиллаж байна. Мөн дүүргийн цагдаагийн газар хамтран ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчны тухай хуульд цагдааг гэрээгээр ажлуулах талаар өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна.


Мөн Туул голын эрэг дагуу Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл 2020 он гэхэд иргэдийн амралт зугаалгын эко бүс байгуулахыг Засгийн газрын тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн дэмжихээ илэрхийлсэн болно" гэлээ.

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгийн хамт БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа, Богд хан уулын Дархан цаазат газрын захиргааны дарга Ц.Дуламсүрэн, Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар, НЗДТГ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн Цагдаагийн газрын Дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа И.Баттөгс, Нийслэлийн газрын албаны дэд дарга Д.Нямдаваа, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий болон албаны бусад хүмүүс ажиллалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 19 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 20 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 21 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 22 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 23 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 23 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ Өчигдөр
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа Өчигдөр
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна Өчигдөр
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ Өчигдөр
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр