ЕРӨНХИЙ САЙД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БҮРД СУМЫН МАЛЧИН М.ГАНЗОРИГИЙНД ЗОЧЛОВ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн малчин М.Ганзоригийнд зочиллоо. М.Ганзориг нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сайн малчин юм байна. Гурван хvvхэд нь сургуульд суралцдаг аж.

Тэднийх 2017-2018 онд 3000 гаруй толгой мал өвөлжүүлж, бог малаас 500 гаруй, бод малаас мөн тооны төл хүлээн авчээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас малчдыг дэмжсэн бодлого, хөтөлбөрийн талаар ярилцаж, мэдээлэл өгч, малчдын санал сэтгэгдлийг сонсов.

Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан, мөн мал аж ахуй, газар тариаланг дэмжсэн бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа малчид Ерөнхий сайдад хэлж байв. Мөн цаашид бэлчээрийн даац, усны хомсдол үүсч магадгvй, энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсэв.

Ерөнхий сайдын албан томилолт Өвөрхангай аймгийн удирдлагуудтай хийх өргөтгөсөн хуралдаанаар үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2600 орчим модны суулгац тарилаа 2 цагийн өмнө
А.Цогцэцэг: Иргэд харшилд сайн гэж өндөр тунтай гармон тариулж байгаа нь маш том эрсдлийг бий болгодог 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд нутгийнхантай уулзалт хийлээ 7 цагийн өмнө
Г.Болормаа: Хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг түлхүү хийх цаг ирсэн 8 цагийн өмнө
Цэцэг төвийн уулзварын зам засварын улмаас автобусны 19 чиглэлд өөрчлөлт орлоо 11 цагийн өмнө
Өнөөдөр мод тарих үндэсний өдөр тохиож байна 11 цагийн өмнө
Явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж байна 11 цагийн өмнө
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно 11 цагийн өмнө
Цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Япон, БНХАУ-д алтан соёмбот далбаагаа мандууллаа Өчигдөр
Хуурамч бохь худалдаалсан иргэдийг 300 мянгаар торгож, орлого 5.7 сая төгрөгийг хураан авчээ Өчигдөр
126: Сонгинохайрханчууд Д.Сумъяабазарыг Г.Очирбатаар солих уу? Өчигдөр
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нээлттэй өдөрлөг, өртөөчилсөн аялал болно Өчигдөр
Өнөө шөнө зарим нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрнэ Өчигдөр
“Баганат өргөө” цогцолбор хороололд 1500 хүүхдийн суудалтай сургуулийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Өчигдөр
Х.Ганхуяг: Баянгол дүүргийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 6,5 дахин нэмэгдсэн Өчигдөр
Б.Солонгоо: Зүүн бүсийн аймгууд хилийн долоон боомт бүхий хөгжлийн онц давуу талтай Өчигдөр
Х.Эрдэнэбаатар: Ялагдах дургүй бардам учраас эхлүүлсэн бол эцсийг нь үздэг Өчигдөр
Э.Цэндбаатар олимпын эрх олгох тэмцээндээ оролцохоор Тайландыг зорино Өчигдөр
Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам Өчигдөр